Monthly Archives: February 2023

February, 2023

  • 1 February

    Ш.Ариунболд: Зөвлөлдөх санал асуулгад нийгмийн бүх бүлгийн төлөөлөл оролцож байна

    Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг болон шийдвэрлэх арга замыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлохоор зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан. Энэ хүрээнд Зөвлөлдөх санал асуулгын эхний шат 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал улс орон даяар явагдаж байна. Үндэсний статистикийн хороо Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу мэдээлэл цуглуулах, санал асуулгын үр …

  • 1 February

    Галт зэвсэг оролдож байгаад сум алдан нэгнийгээ гэмтээжээ

    Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт буудуулсан хүн байна гэх дуудлага бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу Архангай аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 16 настай эрэгтэй Э нь галт зэвсэг оролдож байгаад сум алдсаны улмаас 17 настай эрэгтэй Н-ын нүүрэн тус газар буудаж гэмтэл учруулсан хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна. Галт зэвсэг эзэмшиж байгаа иргэд та бүхэн …

  • 1 February

    Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам баталлаа

    Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журмаар технологи дамжуулах төв, хамтын оффисын гишүүн гарааны компани болон инновацын төсөл хэрэгжүүлэгч программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлэх, түүнтэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулна.Энэ журам батлагдсанаар инновацын төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуй нэгж, эрдэм шинжилгээний …

  • 1 February

    Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулалт, худалдааны газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй ажиллана

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын 2022 оны 69 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулахаар шийдвэрлэлээ. Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдсанаар хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, зорилтот улс, бүс нутаг, эдийн засгийн салбар, тэргүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль …

  • 1 February

    Хөгжлийн банкны сонсголд Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Х.Баттулга, А.Гансүх нар гэрчээр оролцоно

    Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар 1-р сарын 30-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах хоёр дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар мэдээлэл хийлээ. Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсголыг 2023 …

  • 1 February

    Кибер аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд даргална

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд даргална. Зөвлөлийн бүрэлдэхүүнд кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл багтсан бөгөөд шаардлагатай тохиолдолд кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн төлөөллийг татан оролцуулна.Мөн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн дүрэм, Кибер …

  • 1 February

    Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгууллаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын 2022 оны 69 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулахаар шийдвэрлэлээ. “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн 94 төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Манай улсын гадаадын шууд …

  • 1 February

    Х.Нямбаатар:Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь чөлөөл гэдэг хүсэлтийг явуулна

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.02.01/ цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.02.01/ цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь чөлөөлж өгнө үү гэдэг албан бичгийг ирэх даваа гаригт фэйсбүүк компанид явуулах гэж байгаа. Мета компани улс орны …

  • 1 February

    ШХАБ буюу Бие даасан Монгол улс

    Монгол улс ШХАБ-т элсэнэ элсэхгүй. ШХАБ-ын орнуудын зүгээс тус байгууллагад элсүүлэхээр нөлөөлж байна. Гэх яриа ойрын жилүүдэд улс төрийн хүрээнд их яригдаж. Зарим хэсэг бүлэг улс төрчдийн элсэхийг хүссэн ашиг сонирхол ил далд цухалзаж байсан гэхэд ч болно. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны 9-р сард Самарканд хотод болсон ШХАБ-ын орнуудын хурал дээр “манай улс нь ардчилсан улс бид …

  • 1 February

    Хүүхдийн мөнгөний асуудлаар Цэцэд гомдол гаргажээ

    Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд олгож байгаа нь хүн бүр тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж үзэж 9 иргэнээс таван гомдлыг Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлжээ. Одоогоор иргэдийн гомдлыг Цэцийн гишүүнд хуваарилсан бөгөөд маргаан үүсгэх, эсэх шийдвэр гараагүй байна гэж Үндсэн хуулийн Цэцээс мэдээллээ. Иргэд Цэцэд гомдол гаргаснаас хойш гомдлыг гишүүнд хуваарилж өгдөг ба ажлын 14 …

  • 1 February

    Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

    Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулж болох талаар зохицуулалт туссан.  Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтож, хугацааг товлон нийтэд зарлан мэдээлсэн билээ.  ЭНЭ ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРИЙН 09:00 ЦАГТ ЭХЭЛЖ, …

  • 1 February

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өглөө

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгч байгаагаа мэдэгдлээ.  Тэрбээр “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгааны улмаас татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулж өгсөн болно.” гэжээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өндөр настай ээжийгээ гадаадад эмчлүүлэх шаардлагатай учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөгдөх хүсэлт өгч байна гэж өргөдөлдөө бичсэн байна.

  • 1 February

    Г. Занданшатар:Kойн, токен гаргах замаар хөрөнгө татан төвлөрүүлсэн ААН-үүдийн хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудад ажиллаж байна. Өчигдөр (2022.01.31) Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, удирдлагын багийнхантай уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 2005 онд батлагдсан. Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, дэлхий нийтийн чиг хандлагад дүгнэлт хийх замаар салбарын загварыг эргэн …

  • 1 February

    Хоёрдугаар сарын өрнийн зурхай

    Хонь Энэ сард та дээд зэргийн бүтээлч байх нь. Дуусгаж амжаагүй ажлуудаа дуусгаж, чухал гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна. Бизнесийн ур чадвараа хөгжүүлэх чиглэлд ажиллаж чадвал хожим нь үр шимийг нь хүртэнэ. Ганц бие хонинууд сэтгэлд нийцсэн ухаалаг нэгэнтэй учрах магадлалтай. Сэтгэл хөдөлгөм романс айсуй. Гэр бүл, үр хүүхэдтэй хүмүүс тэднийхээ амжилтын төлөө өөрийгөө зориулна. Энэ сард та сэтгэл зүйчид …

  • 1 February

    Баянзүрх дүүрэгт 250 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

    Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байв. Энэ бол 2010 онmой харьцуулахад 3.6 дахин өссөн үзүүлэлт. Гэвч нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ дэлхийн томоохон хотуудаас 3-4 дахин бага байна.  Тиймээс хотын удирдлага иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг хангахад анхаарч, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлдээ дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулан, …