Монгол улс ШХАБ-т элсэнэ элсэхгүй. ШХАБ-ын орнуудын зүгээс тус байгууллагад элсүүлэхээр нөлөөлж байна. Гэх яриа ойрын жилүүдэд улс төрийн хүрээнд их яригдаж.
Зарим хэсэг бүлэг улс төрчдийн элсэхийг хүссэн ашиг сонирхол ил далд цухалзаж байсан гэхэд ч болно.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны 9-р сард Самарканд хотод болсон ШХАБ-ын орнуудын хурал дээр “манай улс нь ардчилсан улс бид иргэдийнхээ үзэл бодол, олонхын саналыг дээдэлдэг.
Иймд Монгол улс цаашид ч ажиглагчийн байр сууриа хадгалах болно” хэмээсэн нь Монгол Улсын ардчиллыг Ерөнхийлөгчийн хувь бүс нутаг гадаад орчинд улам бэхжүүлж, ШХАБ-д Монгол улсын байр суурийн талаарх гадаад дотоод олон эргэлзээ, ашиг сонирхолд эрс шулуун хариуг өгч, эцсийн цэгийг хатгаж чадсан.
Монгол улс бол ямар нэгэн гадны нөлөөлөлд автахгүй, бие даасан ардчилсан улс болж төлөвшиж чадсан гэдэг санааг одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ, Европын холбоо, АСЕМ, гээд олон улсын байгууллагуудад нотлон харуулсаар байна.
Магадгүй Ардчилал эрх чөлөөний асуултанд хариулсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дээрх гол гурван шийдэл шийдвэрийг харахад Ерөнхийлөгч маань Монгол улсынхаа Ардчиллын үнэт зарчим, онцлог өнгө төрхийг гадаад ертөнцөд ойлгуулж, ардчиллын эрхэм зүйлсийг өөрийн улсын нийгэм, улс төрд ч сахин хамгаалах, бэхжүүлэх үндсэн чиг үүргээ тэнцвэртэй гүйцэтгэж байна гэж үзэж болох юм.
Нийтлэлч: О.Түвшиндэмбэрэл