Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд олгож байгаа нь хүн бүр тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж үзэж 9 иргэнээс таван гомдлыг Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлжээ.
Одоогоор иргэдийн гомдлыг Цэцийн гишүүнд хуваарилсан бөгөөд маргаан үүсгэх, эсэх шийдвэр гараагүй байна гэж Үндсэн хуулийн Цэцээс мэдээллээ.
Иргэд Цэцэд гомдол гаргаснаас хойш гомдлыг гишүүнд хуваарилж өгдөг ба ажлын 14 хоногийн дотор маргаан үүсгэх, эсэх шийдвэрийг гаргах хуультай.
Хэрвээ Цэц иргэдийн гомдлоор маргаан үүсгэж, нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгодог болно.