Monthly Archives: March 2023

March, 2023

  • 16 March

    Г.Алдарсайхан: Зураг төслөөс эхлээд бүтээн байгуулалтын явцад тавьж буй хяналт барилгын чанарыг тодорхойлно

    Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж буй. Энэ хүрээнд “Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, “Эдшил” ХХК-ийн дэд захирал Г.Алдарсайханаас барилга байгууламжийн зураг төсөл, түүнд тавигдах хяналтын талаар тодрууллаа. –Барилга барихад зураг төсөл  ямар үүрэгтэй, ямар нөлөөтэй …

  • 16 March

    МОСДХ-ны дэргэдэх Хууль, эрх зүйн зөвлөл байгуулагдлаа

    Монголын Олон Суваг Дамжуулагчдын Холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурлын шийдвэрээр холбооны дэргэдэх Хууль, эрх зүйн зөвлөл байгуулагдах шийдвэр гарч энэ сарын 14-ний өдөр анхны хурлаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү зөвлөл нь Салбарын хууль тогтоомжийн төлөв байдал, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд санал дүгнэлт өгөх, салбарын байр суурийг илэрхийлэх, эрх зүйн мэдээ, мэдээллийг түгээх …

  • 16 March

    Я.Өнөртүвшин: Таван шар, Геологийн төв лаборатори, “Hermes”-ийн орчим, Дүнжингарав дахь төмөр замын гармууд дээр нүхэн гарц хийнэ

    Нийслэлийн хэмжээнд авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд 2023 онд хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ерөнхий инженер Я.Өнөртүвшингээс тодрууллаа. -Авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд 2023 онд ямар ажлууд хийх вэ? -Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр зам, замын байгууламжийн долоон ажлыг 2022-2023 онд хийж гүйцэтгэнэ. Үүнд дөрвөн байршилд гол гудамж зам, гурван байршилд …

  • 16 March

    Төрийн албаны ерөнхий шалгалт гурван өдөр үргэлжилнэ

    Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу Төрийн албаны ерөнхий шалгалт нийслэлд өчигдөр эхэллээ. Энэхүү шалгалтыг гуравдугаар сарын 15-17-ныг дуустал буюу гурван өдрийн хугацаанд Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулна. Энэ удаагийн шалгалтад нийслэлийн хэмжээнд нийт 2057 иргэн бүртгүүлсэн бөгөөд оролцогчдын ирц өндөр байгааг зохион байгуулагчид онцолж байна. Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах төв …

  • 16 March

    Нөөцийн махыг 431 цэгээр худалдаалж эхэллээ

    Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ-аас 12 бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулж, хаврын улирлын хэрэгцээнд зориулан 7858.9 тонн махны нөөц бэлтгэсэн. Тэгвэл өчигдрөөс нийслэлийн есөн дүүргийн 431 цэгээр нөөцийн махыг худалдан борлуулж эхэллээ. УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд: Нөөцийн мах борлуулах цэгийн тоог дүүрэг, хороодын хүн ам, байршил зэргийг харгалзан тогтоосон. Дунджаар нэг хороонд 2-3 …

  • 16 March

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны гуравдугаар сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 24. Бархасвадь гараг. Суулга одтой, дөрвөн ногоон мэнгэтэй харагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 04 минутад мандан, 18 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, …

  • 16 March

    Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна. 2023 оны гуравдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун …

  • 15 March

    “Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” нээлттэй өдөрлөг зохион байгуулагдаж байна

    Олон Улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр /2023.03.15/ тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг 1985 онд баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ний өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр хэмээн зарласнаас хойш энэ өдрийг дэлхий нийтээрээ 38 дахь жилдээ тэмдэглэж байна. Манай улсын хувьд энэ өдрийг 2008 оноос эхэлж тэмдэглэж эхэлсэн юм. Олон Улсын …

  • 15 March

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган эхэллээ

    Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2023.03.15) 10 цаг 00 минутад гишүүдийн 65,8 хувийн ирцтэйгээр эхлэв. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан …

  • 15 March

    Дээд лигийн үнэ цэнтэй тоглогчоор Т.Санчир тодорлоо

    Монголын Сагсан бөмбөгийн Холбооны Үндэсний Дээд лигийн 2022-2023 оны улирлын шилдгүүдийг тодруулах үйл ажиллагаа энэ сарын 14-нд боллоо. Улирлын үнэ цэнтэй тоглогч буюу MVP-ээр Т.Санчир тодорлоо Т.Санчир нь  Монгол улсын сагсан бөмбөгийн SBL Хасын Хүлэгүүд багт тоглодог Монголын мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин юм. Тэрбээр Монголын шилдэг сагсан бөмбөгчдийн нэг бөгөөд 1995 оноос хойш Монголоос гадаадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт тоглосон …

  • 15 March

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн өдөр

    Аргын тооллын 2023 оны гуравдугаар сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 23. Буд гараг. Гар одтой, таван шар мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн наран 7 цаг 06 минутад мандан, 18 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, …

  • 15 March

    Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орж, явган шуурга шуурч, нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна. 2023 оны гуравдугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нийт нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 …

  • 14 March

    ЗТХЯ: Иргэдийн оролцоотой автозамын салбарын үйл ажиллагаанд хяналт тавьж, ажлын үр дүн шаардаж ажиллана

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.03.14/ нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, жолооч, тээвэрчдийн төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцон зарим асуудлыг шийдвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймаг хот хооронд нийтийн тээврийн 59 аж ахуйн нэгж байгууллага 49 чиглэлд бүртгэлтэй 708 автобусаар үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр тээвэр эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр салбарын сайдтай уулзаж, хот хоорондын нийтийн …

  • 14 March

    М.Өлзийбат: Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогдох болсон

    Нийслэлийн нутаг дэвсгэр дэхбарилгынчанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга, доктор М.Өлзийбатаас тодрууллаа. -Улаанбаатар хот орчмын газар …

  • 14 March

    Г.Билгүүн:Энэ онд нийслэлд 25 мянган ам метр явган зам шинээр тавина

    Нийслэлийн хэмжээнд энэ онд тавих явган замын бүтээн байгуулалт болон бусад асуудлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодрууллаа. Ташрамд дурдахад, нийслэлд анх удаа дугуйн болон явган хүний зам, тохижилтыг хариуцсан нэгж байгуулагдсан юм. -Энэ онд нийслэлийн хэмжээнд явган замын бүтээн байгуулалт, тохижилтын хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? -Өнгөрсөн онд …