Monthly Archives: April 2023

April, 2023

  • 12 April

    Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийг шинэчлэн найруулна

    Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-дыг зохион байгуулалтад оруулж хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, үл ойлголцлыг зохицуулах зорилгоор хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулсан талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын А/270 дугаар захирамжийн дагуу СӨХ-ны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, оршин суугчдын …

  • 12 April

    Сүүлийн гурван өдрийн хугацаанд 9 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ

    Он гарсаар улсын хэмжээнд өнөөдөр буюу  дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс зэрэг 8 аймгийн 18 суманд 29 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар12-15 гэр (сууц), 16 хашаа (саравч), 1 автомашин, ойн 42 га, хээрийн 202,847 га, нийт 202,889 га талбай өртжээ. Сүүлийн гурван өдрийн хугацаанд Увс аймгийн …

  • 12 April

    Фото:“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубийн хамт олон “Сансар, Од Эрхэсийн Ордон”-той танилцлаа

    Юрий Гагарин сансарт ниссэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Одоогоос 62 жилийн өмнө ЗХУ-ын сансрын нисэгч Юрий Гагарин 1961 оны энэ өдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд хүн төрөлхтний түүхэнд анх удаа сансарт ниссэн юм. Энэ өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубийн хамт олон хаврын өдөрлөг, аяллаа сансарт анх хүн ниссэн, /ЗХУ-ын сансрын сансрын нисэгч Юрий Гагарин “Восток 1” сансрын …

  • 12 April

    Үс засуулахад сайн өдөр

    Аргын тооллын 2023 оны дөрөвдүгээр сарын 12. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 22. Буд гараг. Суулга одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 10 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь …

  • 12 April

    Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, …

  • 11 April

    Монгол Улсын Ерөнхийлөгчид ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин  бараалхав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлзэж байдгийг илэрхийлэв. Энэ хүрээнд цаашид ШХАБ-ын гишүүн, ажиглагч, яриа хэлцээний түнш улсуудтай …

  • 11 April

    С.Бямбацогт: Замын чанарт онцгой анхаарч, даац хэтрэлттэй хатуу тэмцэнэ

    Өнөөдөр /2023.04.11/ Зам,тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт авто замын бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллаж, үүрэг даалгавар өглөө. Зам, тээврийн хөгжлийн яам 2023 онд авто замын салбарт “Чанартай зам чансаатай засвар арчлалт” зорилтын хүрээнд тоног төхөөрөмжүүдээ шинэчлэн ээлжит засварын ажил хийдэг 2 машин, эвдрэлийн тоо хэмжээ тогтоох машин зэрэг дэвшилтэт технологиор Их засварын ажлыг эхлүүлэхээр …

  • 11 April

    Сэрэмжлүүлэг: Хуурайшилт ихтэй, салхи шуургатай байгаа нь түймэр тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна

    Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хадын булаг” багийн “Уртын цагаан” гэдэг газар дөрөвдүгээр сарын 08-нд гарсан хээрийн түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна. Мөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр буюу өчигдөр Дорнод аймгийн Булган сумын Өндөрхошуу багийн Үнсний хонхор гэдэг газар, Чулуунхороот сумын Цагаанчулуут багийн “Тарган-Ухаа” гэдэг газруудад гарсан хоёр түймрийг бүрэн унтраасан. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 11-ний өдөр буюу өнөөдөр Дорнод …

  • 11 April

    Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулахад иргэдийн оролцоо чухал

    “Хүн бүр байгаль хамгаалагч” сэдэвт зөвлөгөөнийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газрын экологийн алба, Нийслэлийн байгаль орчны газраас хамтран зохион байгууллаа. Уг зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын байгаль орчны салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замын талаар салбарын төлөөлөл, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 25 байгууллагын төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийллээ. Сүүлийн жилүүдэд ургамал, ой …

  • 11 April

    “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” үндэсний форум эхэллээ

    Монгол Улсад орчин цагийн төрийн албаны удирдах ажилтныг сургаж хөгжүүлэх тогтолцоо бүрдсэний 100 жилийн ойг угтсан цуврал үйл ажиллагаа, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө 2022-2031”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд Удирдлагын академи, MERIT төсөл, Жендэрийн үндэсний хороо, Сангийн яам хамтран зохион байгуулж буй “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” үндэсний форум өнөөдөр /2023.04.11/ Удирдлагын академийн Төрийн албан хаагчдын сургалт, зөвлөгөөний төвийн …

  • 11 April

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сумогийн их аварга, Какурюу М.Анандыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын гавьяат тамирчин М.Анандыг хүлээн авч уулзлаа.Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга, Какурюу М.Ананд Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийллээ. Тэрбээр 2023 оны зургадугаар сарын 3-нд Япон Улсын Токио хотноо болох “Үс авах ёслол”-ын урилгаа Монгол Улсын Ерөнхий сайдад гардууллаа. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал, Какурюу М.Ананд нарын залгамж залуу …

  • 10 April

    Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн бус экспортын тэргүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоё

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа уул уурхайн бус экспортын салбарынхантай хийлээ.Уулзалтад ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон хүнсний бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир, гоо сайхан, эм, эмийн бүтээгдэхүүн, мэдээллийн технологи, банк бус, судалгаа, маркетингийн салбарын төлөөлөл оролцлоо. Манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн салбар эзэлдэг бол үлдсэн хувийг …

  • 10 April

    Олон улсын стандартад нийцсэн Түр хамгаалах байрыг Баянзүрх дүүрэгт байгуулна

    Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байрыг Баянзүрх дүүрэгт бий болгохоор  барилгын шавыг өнөөдөр тавилаа.   Монгол Улсын гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах  зөвлөл, түүний нийслэл дэх салбар зөвлөл, НЗДТГ, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барих  уг байр  нь  нэг дор 40, шаардлагатай тохиолдолд 80 хүн хүлээн авах хүчин чадалтай. Бүх насныханд үйлчилгээ үзүүлэх боломжтой …

  • 10 April

    “Шимт сүрэг” мал аж ахуйн цахим зах нээгдлээ

    “Шимт сүрэг” төслийн хүрээнд Мал аж ахуйн салбарын цахим захыг та бүхэндээ хүргэж байна. Энэхүү цахим захын давуу тал нь хот суурин газрын иргэд ч мал арилжаанд оролцох, тухайлсан орон нутгаасаа мал, сүү, цагаан идээ, ноос ноолуур, арьс ширийг анхны эх үүсвэрээс нь худалдан авах боломжтой болгох зэрэг хялбар шийдлүүдийг бий болгожээ. Түүнчлэн алдсан малын зар, малын хэрэгсэл, малчны цахилгаан …

  • 10 April

    Ц.Нямбаяр:Сүхбаатар, Булган, Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна

    Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар мэдээлэл хийлээ. УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Сүхбаатарт иргэний болгоомжгүй байдлаас гал түймэр гарсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан. Аймгийн цагдаагийн газраас шалтгаан нөхцөлийг тогтоохоор газар дээр нь ажиллаж байна. Улсын хэмжээнд хуурайшилт ихтэй, …