Monthly Archives: July 2023

July, 2023

  • 25 July

    Хүнсний асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт болж байна

    Хүнсний асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт Итали Улсын нийслэл Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр эхэллээ. Дээд хэмжээний уулзалтыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн санаачилгаар 2021 онд АНУ-ын Нью-Йорк хотноо анх удаа зохион байгуулж байсан юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэ удаагийн дээд хэмжээний …

  • 25 July

    Б.Амартүвшин:Сургууль, цэцэрлэгийн урсгал засварын ажил 80 хувьтай байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн урсгал засварын ажлын явцын талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “117 сургууль, 149 цэцэрлэгт урсгал засвар хийж байгаагаас гүйцэтгэл 80 хувьтай байна. Дүүрэг, нийслэлийн боловсролын хэлтэс, газрын бүх дарга нар …

  • 25 July

    Л.Оюун-Эрдэнэ: Ард түмний хилэн нэг асвал цусаар уйлаад ч нэмэргүй шүү

    Чуулган завсарлаад л Монголын улс төр амардаг байв. Одоо больжээ. Наанаа намдуу мэт боловч, хөшигний ард улс төрийн үйл явдлууд өрнөж, улстөрчид шаагилдан язганалдаж байна. Ордны тамхины цэгийн мэдээ гэдэг шиг улс төрийн хүрээнийхний уйдаахааргүй бор шар мэдээллүүд олон л дуулдана. Ингэж буй нь ирэх жил ээлжит сонгууль болно, түүнтэй холбоотой ажээ. Эв нь таарвал жагсаалтад орчих, эвгүйтсэн ч тойрог …

  • 25 July

    Д.Сумъяабазар:Үерийн эрсдэлээс сэргийлэх орчин үеийн шийдлийг нэвтрүүлэх ажлыг яаравчлах ёстой

    Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас үер болж, зарим байршилд нөхцөл байдал хүндэрсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэргэжлийн байгууллагын төлөөлөл, усны инженер, эрдэмтэн, судлаачид, холбогдох албаныхантай уулзаж, санал солилцсон юм. Энэ үеэр нийслэлийг үерийн эрсдэлээс сэргийлэх чиглэлд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар түүнээс тодрууллаа. -Сүүлийн үед үүссэн хүндрэлтэй нөхцөл байдалд нийслэлийн удирдлага, холбогдох …

  • 25 July

    100 жилийн ойгоор хавтгайрсан бай шагнал амлахгүй байх Ерөнхий сайдын үүрэг хэрхэн биелэх вэ

    Энэ жил таван аймгийн 100 жилийн ой тохиож буй. Тодруулбал, Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймаг энэ өдрүүдэд 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ. Гэхдээ ойн баяртай холбоотойгоор олон нийтийн анхаарлыг татдаг зүйл нь морь, бөхийн бай шагналын асуудал байдаг. Энэ хэрээрээ аймгууд өгч буй амлалт, бэл бэнчин, бай шагналаараа өрсөлддөг гэхэд хэлсддэггүй. Учир нь өнгөрсөн жилүүдийн ойн баярын амлалтуудаас энэ …

  • 25 July

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны долоодугаар сарын 25. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны адаг шарагчин хонь сарын 07. Ангараг гараг. Тэргүүн дагуул одтой, найман цагаан мэнгэтэй, хөх бич өдөр. Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …

  • 25 July

    Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны долоодугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо …

  • 24 July

    Л.Оюун-Эрдэнийн Америк дахь айлчлалын амбиц

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкт айлчлах гэнэ. Ойрын үед явах ажээ. Айлчлалтай холбоотой “шар улс төр” бишгүй л явж байгаа харагдана. Гэхдээ энэ нь Монголдоо юм л даа. Тэрнээс биш хаана хаанаа ичмээр хэрүүл хэдэн өдөр үргэлжиллээ. Ерөөс айлчлалыг өгөөш болгон шидэж байгаа нь ч, үмхэж аваад “ярилцаж” байгаанууд нь ч “Бид юу ярьж байна вэ” гэдгийг бодох учиртай юм. Ер …

  • 24 July

    Гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш 611 километр замыг 17 хоногт амжилттай тууллаа

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Үйлдвэр эрхэлсэн дарга, Монгол Улсын гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатараас Хэнтий аймгийн Дадал сум хүртэл 17 хоног гүйж, өнөөдөр /2023.7.24/ зорьсон газартаа ирлээ. Тэрбээр Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн түүхт …

  • 24 July

    УОК: Аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн байгууллагууд тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг гамшгаас хамгаалах, эрсдэлд зарцуулахаар тооцон төсөвт тусгахыг даалгалаа

    Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 21 аймгийн удирдлагатай цахимаар хуралдаж, үер, усны осол болон  ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн салбарын  өвөлжилтийн бэлтгэл хангуулах, газар тариалан эрчим хүч, салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Энэ оны 7 дугаар сар гарснаас хойш Монгол орны нийт нутгаар …

  • 24 July

    Ж.Алдаржавхлан:Туул голын эрэг дагуух 28 айлыг нүүлгэнэ

    Өчигдөр Улаанбаатарт орсон аадар борооны улмаас үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан:Дүүргийн хэмжээнд 84 барилга байгууламжид ус орсныг алба хаагчид шөнөжин ажиллаж, 77 барилгаас усыг соруулж дууссан. Долоон байрны усыг соруулж байна. Яармагийн нүхэн …

  • 24 July

    Хорлоогийн Магван агсны нэрэмжит боксын тэмцээн эхэллээ

    “Алдар” спорт хорооны боксын дасгалжуулагч агсан, спортын мастер, дэд хурандаа Хорлоогийн Магваны нэрэмжит боксын тэмцээн өнөөдөр “Алдар” спорт хорооны “А” зааланд эхэллээ. Бага нас, өсвөр, залуучуудын ангиллаар зохиогдож буй энэхүү тэмцээнд 22 байгууллагын 118 тамирчин өрсөлдөж байна. Хөдөө орон нутгаас Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн өсвөр, залуу боксчид оролцохоор хүрэлцэн иржээ. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг спорт …

  • 24 July

    Д.Сумъяабазар: Болзошгүй эрсдэл, аюулаас сэргийлэхийн тулд олон жил ужгирсан асуудлыг одоо л шийдэх ёстой

    Өчигдөр Улаанбаатарт орсон аадар борооны улмаас үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:Өчигдөр орсон борооны улмаас 195  барилга байгууламж, 59 гэр, байшин сууц, хашаа үерт өртөж, эрсдэлтэй нөхцөл …

  • 24 July

    Хүний хөдөлмөрийг үнэлсэн шиг үнэлдэг тогтолцоотой болчхоод хөгжил ярья…

    “Ажил хийх сонирхолтой залуус ховорджээ” хэмээн уулга алдах нь элбэг болж. Уулга алдах ч яах вэ. Уг шалтгааныг нь л ул суурьтайнхан цэгнэх нь гол байгаа юм. Интернэт хөгжсөн цагт цагийн болоод элдэв бусын ажил олох нь туйлын амар болсон. Цахимаар хэдхэн хайлт хийгээд л болчихно. Цагийн ажлын өч, төчнөөн группүүд бий. Тэнд ажилтан авна гэсэн зар “хахаж” байдаг юм …

  • 24 July

    Д. Жаргалсүрэн: Чингүнжавын гудамжны авто замыг газар хатсаны дараа нөхөн сэргээж, засварлана

    Өчигдөр Улаанбаатарт орсон аадар борооны улмаас үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн:Өчигдөр орсон их хэмжээний аадар борооны улмаас Баянгол дүүргийн 15 хорооны 45 байршилд үерийн улмаас хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Өнгөрсөн шөнө есөн …