Monthly Archives: July 2023

July, 2023

  • 31 July

    Хэнтийн Цагдаагийн дарга Д.Батхүү Хөвсгөлийн хээр морийг хашаанаас гаргаж наадмаа будилуулжээ

    Гурван ч аймаг нэг зэрэг 100 жилийн ойгоо сүр дуулиантай тэмдэглэлээ. Эндээс Хэнтийн 100 жилийн ойн баяр наадмын их насны морины уралдаан хэл ам, хэрүүл тэмцэлтэй болов. “…Хөвсгөлийн уяач Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлсэн ч хасагдчихлаа” гээд наадмынх нь хэдэн өдөр яригдлаа. Үүнтэй холбоотойгоор тус баяр наадмын хурдан морины комиссоос мэдэгдэл хүртэл гаргав. Тэр мэдэгдэлд нь “…Хэнтий аймгийн 100 жилийн ойн …

  • 31 July

    “Жангар” фестиваль 8-р сарын 5, 6, 7-нд Дөргөн нуурын эрэг дээр болно

    Монгол туургатан залуусыг нэгтгэх, өв, уламжлал, хөгжим, хувцас загвар зэргээр дамжуулан соёлыг түгээн таниулах зорилготой “Жангар” фестиваль  наймдугаар сарын 5, 6, 7-нд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг, байгалийн үзэсгэлэнт Дөргөн нуурын эрэг дээр зохион байгуулагдах гэж байна. “Жангар” фестивальд Монгол Улсын 21 аймаг, нийслэл хотоос төдийгүй ОХУ-ын Буриад, Өвөрмонголоос залуус зорин ирж оролцох юм. Монгол туургатан залууст хоорондоо танилцаж дотносох, …

  • 31 July

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчлахаар мордлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийхээр 2023 оны долоодугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотоос мордов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-тай албан ёсны хэлэлцээ хийж, АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзана. Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс …

  • 31 July

    Хархорум хотын байршлыг улсын тусгай хэрэгцээнд авна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлигийг 2022 оны 12 дугаар сард гаргасан. Зарлигийн хүрээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар холбогдох тогтоол, шийдвэрийг гаргаж, Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын …

  • 31 July

    УЕПГ:Өнгөрсөн долоо хоногт 206 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 7 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.544, мөрдөн байцаалтын 2199 хэрэгт хяналт тавьж ажиллав. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 109, Өмчлөх эрхийн эсрэг 71, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 13, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 7, Хүний амьд явахын эсрэг 6, Авлига, албан тушаалын 4, Мансууруулах …

  • 31 July

    БНСУ-аас Монголын 826 иргэнийг албадан нутаг буцаажээ

    БНСУ-ын Хууль Зүйн Яамнаас 2023 оны эхний хагас жилийн байдлаар хууль бус 37 мянган гадаад иргэнийг нутаг буцаах арга хэмжээ авчээ. БНСУ-ын Хууль Зүйн Яам нь тус улсад хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийг албадан нутаг буцаахаар хэрэгжүүлсэн аяны хүрээнд нийт 20,427 гадаад иргэнийг албадан саатуулж, хууль бус 4,658 ажил олгогч нарт хуулийн хариуцлага хүлээлгэсэн бөгөөд 18,157 …

  • 31 July

    Аймгийн начин М.Балжиннямын барилдах эрхийг 3 жилээр хаслаа

    Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл энэ сарын 28-ны өдөр  хуралдаж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжиннямын ёс зүйн асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрийг гаргажээ. ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1, 4.17 дахь хэсгүүд, “Ёс зүйн дүрэм”-ийн 6.1, 7.1, 7.5, 8.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн: А. Өвөрхангай аймгийн …

  • 31 July

    Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгах шүүхийн тогтоолыг цуцлах шийдвэр гаргажээ

    Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн  2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/233 дугаар цагаатгах тогтоолтой Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн өмгөөлөгч нарын гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцлээ. Анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн …

  • 31 July

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар Америкийн Нэгдсэн Улсад 2023 оны 8 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч К.Харрис-тай албан ёсны хэлэлцээ хийж, АНУ-ын Засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзана. Мөн АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, …

  • 31 July

    Зурхай:Үс засуулахад сайн өдөр

    Аргын тооллын 2023 оны долоодугаар сарын 31. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны адаг шарагчин хонь сарын 13. Сумъяа гараг. Суулга одтой, хоёр хар мэнгэтэй, цагаан бар өдөр. Өдрийн наран 5 цаг 27 минутад мандан, 20 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, …

  • 31 July

    Улаанбаатарт өдөртөө 33-35 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар аагим халуун үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны долоодугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нийт нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн …

  • 28 July

    Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зодог тайллаа

    Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Монголын үндэсний бөхийн Дархан аварга, үндэсний их баяр наадамд хамгийн олон буюу 11 удаа түрүүлсэн домогт бөх, Хөдөлмөрийн баатар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ өнөөдөр Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын хүчин бөхийн барилдааны  үеэр зодог тайллаа. Тэрбээр аймгийн 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхлэхийн өмнө  алдар цолоо дуудуулж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр …

  • 28 July

    Улаагчны хар нуур татарч буй шалтгааныг тодорхойлох, хамгаалах ажлыг хэсэг байгуулна

    Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуур нь хойд талаараа элсэн манхан, урд талаараа өндөр уулсаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар юм. Тус нуурт хоёр төрлийн загас, арав гаруй төрлийн усны шувууд нүүдэллэн амьдардаг бөгөөд нуурын голд д.т.д 2300 гаруй метр өргөгдсөн их бага хоёр Авгаш арал байдаг.  Тус нуурын урт нь 33 км, өргөн нь 7 км бол …

  • 28 July

    Хэнтий аймгийн Орон нутаг судлах музейн шинэ барилга ашиглалтад орлоо

    Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарласан. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д “Мянганы суут хүн Их Эзэн чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний парк байгуулахаар тусгасан байдаг бөгөөд Хэнтий аймагт монголын төрт ёсны түүх, дурсгалын үнэт өв, нүүдлийн соёл, уламжлалт ахуйд түшиглэсэн бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Биндэр, …

  • 28 July

    Г.Түвдэндорж: Монголд одоогийн байдлаар 226 мянган жуулчин ирлээ. Үр дүнд нь валютын орлого 120 сая ам.долларт хүрч гурав дахин өссөн байна

      Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Наадмын өмнө Монголын эдийн засгийн чуулган болсон. Энэхүү чуулганы гол зорилго ач холбогдлын талаар та дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу? -Энэ удаагийн чуулган манай улсын эдийн засгийг тэлэх, төрөлжүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг Монгол Улсын Засгийн газраас дэмжиж, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг олон улсын хөрөнгө оруулагчдад хүргэх зорилгоор зохион …