Monthly Archives: July 2023

July, 2023

  • 28 July

    Зайсангийн KFC-ийн уулзвараас Уулын зам хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

    Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсангийн KFC-ийн уулзвараас Дүнжингаравын гудамж буюу Богдхан уулын арын зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тодруулбал, долоодугаар сарын 28-ны 00:00 цагаас наймдугаар сарын 15-ны 06:00 цаг хүртэл тус авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар шинэчлэл хийх юм. Зам хаах хугацаанд замын хөдөлгөөнийг дээрх зураглалын дагуу зохион байгуулна. Тус авто зам …

  • 28 July

    О.Оюунчимэг:Наймдугаар сарын 1-н хүртэл нутгийн ихэнх хэсгээр нэлээд халах төлөвтэй байна

    Долоодугаар сард нийслэлд болон бусад нутгаар унасан хур тунадасны хэмжээ, ирэх сарын цаг агаарын төлөвийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа. -Долоодугаар сарын эхээр Улаанбаатар хотод үргэлжилсэн бороо орж, нөхцөл байдал хүндэрсэн. Энэ үеэр хэр хэмжээний хур тунадас унасан бэ? -Энэ сарын эхээр буюу 1-5-ны өдрүүдэд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн …

  • 28 July

    З.Болормаа:Хувийн ариун цэврээ сайтар сахиснаар халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой

    Дулааны улирал буюу 5-10 дугаар сарын хооронд гэдэсний халдварт өвчин нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор гэдэсний халдварт өвчний нөхцөл байдал, шинж тэмдэг, сэргийлэх зөвлөмжийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын Нийтийн эрүүл ахуй, халдвар өвчний хэлтсийн дарга З.Болормаагаас тодрууллаа. -Гэдэсний халдварт өвчин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ямар түвшинд байна вэ? -НЭМГ нь долоо хоног бүр харьяа эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээлэл аван, …

  • 28 July

    Ирэх 2024 онд Дорнодын 50 км зам, Булган сумын 27 км замыг засварлаж дуусгана

    ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто зам дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. 2013-2015 онд баригдсан уг замыг одоо болтол улсын комисс ашиглалтад хүлээн аваагүй төдийгүй гурван ч удаа ажилласан комиссын зүгээс тодорхой үүрэг, даалгаврууд өгсөн боловч засаж, залруулах талаар ямар ч ажил хийгдээгүй өдий хүрчээ. МСРС компанийн хийсэн барилгын зургийн алдаанаас эхлүүлээд тендер шалгаруулах, ажил гүйцэтгэх, хяналт тавих …

  • 28 July

    Тээврийн хэрэгслийн дугаараар хөдөлгөөнд оролцуулах цаг, бүсчлэлд санал авч байна

    Нийслэлийн Засаг даргын 2020 оны Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/1037 дугаар захирамжаар Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмыг баталсан байдаг. Тус журмаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцуулах, хяналт тавих, зөрчлийг шийдвэрлэх, тээврийн хэрэгслийг улсын дугаараар ялгаж замын хөдөлгөөнд оролцуулах цаг, бүсчлэлийг тогтоосон. Тэгвэл тус журамд буюу тээврийн …

  • 28 July

    УЕПГ:Өнгөрсөн долоо хоногт авлига, албан тушаалын 4 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 7 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.163, мөрдөн байцаалтын 1867 хэрэгт хяналт тавьж ажиллав. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 106, Өмчлөх эрхийн эсрэг 67, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 15, Авлига, албан тушаалын 4, Хүний амьд явахын эсрэг 6, Хүрээлэн …

  • 28 July

    53-р сургуулийн урд талбайг засварлаж, тохижуулна

    53-р сургуулийн урд талбай авто зам, явган замгүй улмаас хичээл эхлэх болон тарах цагаар хүүхдүүд осолд өртөх, автомашинууд мөргөлдөх зэрэг асуудлууд ихээр гардаг. Иргэд, эцэг эхчүүд ч Баянзүрх дүүрэгт энэ асуудлаар маш олон удаагийн санал гомдол ирүүлж байсан. Тэгвэл энэ жилдээ багтаан тухайн орчмын зам засварын ажлыг эхлүүлж, ээлтэй орчныг бүрдүүлэхээр болжээ. Мөн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үзүүлэн …

  • 28 July

    Чингис хаан музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

    Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо буюу Чингис хаан музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тодруулбал, долоодугаар сарын 28-ны 23:00 цагаас 30-ны 06:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм. Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч …

  • 27 July

    Монголын баг тийболын тэмцээний аваргын алтан цомын эзэд боллоо

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Япон Улсын Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ болон тийболын тэмцээнд аваргын алтан цомын эзэд болсон баг тамирчдыг хүлээн авч, баяр хүргэлээ. Tийболын аварга шалгаруулах тэмцээн нь 2023 оны долоодугаар сарын 19-26-ны хооронд Япон Улсын Анан хотод болж, 35 баг хүчээ сорьсон. Манай …

  • 27 July

    Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газар хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

    Сүхбаатар дүүргийн 3,4 дүгээр хороо буюу Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тодруулбал, өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ны 23:00 цагаас 29-ний 06:00 цаг хүртэл тус авто замын зорчих хэсгийг түр хааж, асфальт бетон хучилт хийнэ. Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно …

  • 27 July

    Төв шуудангаас Энхтайваны гүүр хүртэлх замын хөдөлгөөнийг маргааш 06:00 цагт нээнэ

    Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил хийж буй. Иймээс тус байршилд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажиллалаа. Дээрх 0.6 км замыг долоодугаар сарын 22-24-ний хооронд засахаар төлөвлөж байсан ч бороо орсны улмаас өчигдөр буюу долоодугаар сарын 26-ны 22:00 цагаас хааж, асфальт бетон хучилтыг хийж эхэлсэн. Хотын дарга Д.Сумъяабазар “Баяр наадмын амралт …

  • 27 July

    Фото:Сэцэн ханы ордон музейн гадна талбайг тохижуулжээ

    М-Си-Эс Групп Монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготойгоор санаачлан хэрэгжүүлж буй “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөр Сэцэн ханы ордон музейн гадна талбайн тохижилтын ажлаар үргэлжиллээ. Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотын төвд байрлах Сэцэн ханы ордны нийт 8225 м2 гадна талбайд тохижилтын ажлыг …

  • 27 July

    НИТХ дахь АН-ын бүлэг:Хотын даргыг намын бүлгээс бус иргэд өөрсдөө сонгодог болохыг шаардаж байна

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл  хийлээ. Тэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарыг огцруулахыг шаардлаа. Нийслэлийн иргэдээс авсан судалгаагаар 76 хувь нь хотын даргыг ажил үүргээ хангалттай гүйцэтгэж чадахгүй байгаа тул нэн даруй огцруулах шаардлагатай гэж үзсэн байна. Мөн хотын даргыг намын бүлгээс бус иргэд өөрсдөө сонгодог болохыг шаардаж байгааг онцлон …

  • 27 July

    Л.Оюун-Эрдэнэ: Орон нутгийн хөгжлийн суурь бол төсвөө бие даан бүрдүүлэх чадвар юм

    Хан Хэнтий уулын  аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Хэнтий аймгийн Чингис хотноо боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож хүндэт зочид, төлөөлөгчид, нутгийн зон олонд хандан мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Тэрбээр эзэнт гүрний гал голомт, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахын төлөөх эцэг өвгөдийн үе дамжсан захиас, эх орончдын зуун дамжсан тэмцэл …

  • 27 July

    Налайх-Багануур чиглэлийн улсын чанартай авто замын их засварын ажил 89 хувьтай байна

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ЗТХЯ-ны холбогдох албаны бүрэлдэхүүн зүүн аймгийн чиглэлийн улсын чанартай авто замын их засварын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллаж байна. Налайх-Багануур чиглэлийн 34-176 км хүртэлх 142 км хатуу хучилттай авто замын засвар арчлалтыг “Багануур АЗЗА”ТӨХК хариуцдаг. Энэ жилийн төлөвлөгөөт засварын ажил 89 хувийн гүйцэтгэлтэй байна. Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас тус хэсгийн замд …