53-р сургуулийн урд талбайг засварлаж, тохижуулна

53-р сургуулийн урд талбай авто зам, явган замгүй улмаас хичээл эхлэх болон тарах цагаар хүүхдүүд осолд өртөх, автомашинууд мөргөлдөх зэрэг асуудлууд ихээр гардаг. Иргэд, эцэг эхчүүд ч Баянзүрх дүүрэгт энэ асуудлаар маш олон удаагийн санал гомдол ирүүлж байсан.

Тэгвэл энэ жилдээ багтаан тухайн орчмын зам засварын ажлыг эхлүүлж, ээлтэй орчныг бүрдүүлэхээр болжээ. Мөн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үзүүлэн бүхий талбайг сургуулийн дотор талбайд байгуулахаар боллоо.

Ажлыг Баянзүрх дүүргийн эко тохижилтын хамт олон хийж гүйцэтгэнэ.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …