Ирэх 2024 онд Дорнодын 50 км зам, Булган сумын 27 км замыг засварлаж дуусгана

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто зам дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.

2013-2015 онд баригдсан уг замыг одоо болтол улсын комисс ашиглалтад хүлээн аваагүй төдийгүй гурван ч удаа ажилласан комиссын зүгээс тодорхой үүрэг, даалгаврууд өгсөн боловч засаж, залруулах талаар ямар ч ажил хийгдээгүй өдий хүрчээ. МСРС компанийн хийсэн барилгын зургийн алдаанаас эхлүүлээд тендер шалгаруулах, ажил гүйцэтгэх, хяналт тавих гээд бүх л шатанд алдаа дутагдалтай ажилласнаас болж чанаргүй зам баригджээ.

Хариуцлагагүй гүйцэтгэгч Чайна Жео компани хариуцлагагүй хандаж, чанаргүй хийсэн барилгын ажил дээр нэрмээс болж захиалагчийн талаас хяналт тавьж, ажилласан сэтгэлгүй, чадваргүй холбогдох газруудын балгаар Зүүн бүсийн иргэд сүүлийн 10 жил энэ байдалд хохирч байна.

Олон жилийн хугацаанд ард иргэдийг чирэгдүүлж, ТУЙЛДУУЛСАН асуудалд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт орон нутгийн иргэдээс УУЧЛАЛТ хүсэж, тухайн замтай холбоотой асуудал хариуцлагагүй хандсан шат шатны хариуцан ажилласан байгууллага, аж ахуй нэгжид хариуцлага тооцохоо мэдэгдлээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд олон сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын нүүр үзсэн уг замыг засаж сайжруулах, гарсан алдаа дутагдлыг арилгах талаар ямар ч арга хэмжээ авч ажиллаагүй нь иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулж байгаа.

Уг замыг иж бүрэн шинэчилж засварлах талаар ЗТХ-ийн сайдын зүгээс тодорхой санал, санаачлага гаргаж, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нартай хамтран ажиллаж, 2024 оноос засварын ажлыг эхлүүлэхээр боллоо.

Засварын ажил дуусах хүртэлх хугацаанд замын эвдрэл гэмтлийг тодорхой хэмжээгээр засах, иргэдийг аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийг Дорнод АЗЗА, Зам, тээврийн хөгжлийн төв-д үүрэгдлээ. “Тамын 50” гэгдэх уг замыг засаж, шинэчлэхийн хажуугаар ийм байдалд хүргэсэн зураг зохиогч, гүйцэтгэгч, хяналт тавьсан этгээдүүдтэй хатуу хариуцлага тооцно. “Чайна Жео” компанитай шүүхийн маргаан иргэний журмаар үүсгэж тодорхой нөхөн төлбөрийг авсан, гэхдээ асуудал үүгээр дуусахгүйг сайд С.Бямбацогт сануулаад, Хууль хяналтын байгууллагад шилжүүлж, ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА тооцуулахаар боллоо.


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …