Monthly Archives: February 2024

February, 2024

  • 28 February

    Д.Амарбаясгалан:Малчдын зээлийн эргэн төлөлтийг НЭГ жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.02.28/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр, зээлийн хүүгийн төлөлтийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Ингэснээр арилжааны банканд хүүгийн хуримтлал үүснэ. Тиймээс зээлийн хүүгийн зургаан хувийг нь малчид өөрсдөө, үлдсэн хувийг нь Засгийн газар хэрхэн шийдвэрлэх саналаа боловсруулж, тогтоол гарган УИХ-аар шийдвэр гаргуулахаар шийдсэн. …

  • 28 February

    Харааны бэрхшээлтэй 59 иргэнд зөөврийн тоног төхөөрөмж ашиглан бүртгэлийн үйлчилгээ үзүүллээ

    Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэлийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд хүрч үйлчлэх зорилгын хүрээнд Бодлого төлөвлөлт дүн шинжилгээний газар, Иргэний улсын бүртгэлийн газар Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоотой хамтран  Харааны бэрхшээлтэй 59 иргэнд зөөврийн тоног төхөөрөмж ашиглан бүртгэлийн үйлчилгээ үзүүллээ. Үүнд: – Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл – 8 – Иргэний үнэмлэх дахин олголтын бүртгэл – 15 – Үндэсний энгийн цахим гадаад …

  • 28 February

    Цахилгааны инженер Ц.Батхуягтаа “Амьд гэрэл өгье”

    Турк улсад тархины хорт хавдартай тэмцэж буй Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Тоолуурын лабораторийн инженер Ц.Батхуягт сайхан сэтгэлт монголчууд маань амьдрал бэлэглэхийг уриалж байна. Тэрбээр ганцхан сарын дотор тархины хорт хавдрын хагалгаанд хоёр удаа ороод байгаа юм. Тиймээс Турк улсын эмнэлэгт өвчинтэй тэмцэж байгаа цахилгааны инженер Ц.Батхуягт “Амьд гэрэл өгье” хандивын аянд нэгдэж МОНГОЛ хүн бүрийн халуун сэтгэл хүч нэмэн …

  • 28 February

    Засгийн газар хуралдаж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар: – “Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, – Махны нийлүүлэлтийн талаар – Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл – Боловсролын салбарын нэгдсэн сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын талаар, – “Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал батлах тухай” Засгийн газрын тогтоолд нэмэлт оруулах тухай, – …

  • 28 February

    УОК:Сурагчдын улирлын амралтад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаад санал нэгдэв

    Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК өчигдөр  хуралдлаа. Хуралдаанаар УОК-ын хоёрдугаар хуралдаанаар гаргасан шийдвэрийн дагуу өвөлжилт, хаваржилт нэн хүндэрсэн аймгуудад ажиллаад ирсэн шуурхай бүлгийн ахлагч нарын саналыг сонсож, үнэлэлт дүгнэлт хийлээ. Шуурхай бүлгийн ахлагч нар отор нүүдлээр яваа болон хаваржилт хүндэрсэн аймаг сум, багийн цасанд боогдож, нөхцөл байдал нь хүндэрсэн малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх, эм …

  • 27 February

    Баян айлын эрх залуу ядуу иргэдийнхээ зовлонгоор тохуурхав

    Нэг хэсэг нь амьжиргааны хэдэн малаа цас, зуданд алдан уйлж суухад нөгөө хэсэг нь уул, уурхайгаас олсон хөрөнгөөрөө улс төрийн намууд худалдан авч баярхаж байна. Нийгэм дэх баян ядуугийн ялгаа улам томорсоор өдгөө нийт олонхын насаараа хөдөлмөрлөөд олж чадахгүй хөрөнгө цөөн хэдхэн гэр бүлийн цүнхэнд явж байдаг нь бодит үнэн, бодол явдал. Жишээ нь, жилийн өмнө “МАК” компанийн өв залгамжлагч …

  • 27 February

    Л.Гантөмөрийг огцруулж, Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нарын нэгийг АН-ын дарга болгох асуудал Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэй явагдаж эхэлсэн үү

    АН-ын гишүүн А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарын зарим хүмүүс тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-г хуралдуулж, АН-ын дарга Л.Гантөмөрийг огцруулах асуудлыг хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн мэдээллийг хийж, “шаардах бичиг”-ийг ч намдаа хүргүүлээд байгаа аж. Тэгвэл АН-ын дараагийн даргад хэнийг нэр дэвшүүлж, сонгох асуудал тус нам дотор яригдаж эхэлжээ. Тодруулбал, ҮБХ хуралдаж, Л.Гантөмөрийг АН-ын даргаас огцруулсан тохиолдолд тус намын даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нарын …

  • 27 February

    Дорноговь аймагт 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийг шүүхэд шилжүүллээ

    Нийслэлийн прокурорын газраас Дорноговь аймагт 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тодруулбал, иргэн Г.Г нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон …

  • 27 February

    Улсын хэмжээнд 2,1 сая толгой мал хорогдоод байна

    Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 2,136,563 толгой мал хорогдоод байна. Энэ нь өнгөрсөн оны  мөн үетэй харьцуулахад хорогдсон малын тоо 85.9 хувиар өсчээ. Тодруулбал Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Төв, Архангай аймгуудад малын хорогдол хамгийн өндөр байгаа аж. 2010 оны зуданд улсын хэмжээнд 10,3 сая гаруй толгой мал хорогдсон бөгөөд тухайн жилийн 2 дугаар сарын мөн үед 1,536,916 толгой мал хорогдсон байна.   …

  • 27 February

    852 ширхэг хуурамч архи хураан авчээ

    Дархан-Уул аймгийн прокурорын газраас аймгийн цагдаагийн газартай хамтран Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, энэ оны 1, 2 дугаар сард хүнсний бөөний худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж,  согтууруулах ундааг гар дээрээс борлуулсан, 21 насанд хүрээгүй хүнд зарсан, хуурамч онцгой …

  • 27 February

    Л.Нарантуяа: Улсын эмнэлгүүд төлбөрийн жишиг хэмжээг 10 000-25 000 төгрөгөөр нэмснийг хүчингүй болгууллаа

    Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд хэрэгжиж байгаа төлбөртэй тусламж, үйлчилгээний журам болон тариф тогтоосон шийдвэрүүдийг Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас хянаж хүчингүй болгуулжээ. Энэ талаар тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Нарантуяагаас тодрууллаа. -Улсын эмнэлгийн төлбөртэй тусламж, үйлчилгээний зарим дүрэм, журам, шийдвэрийг АТГ-аас хүчингүй болгуулсан юм байна. Хуулийн ямар зүйл заалтыг үндэслэн ийм арга хэмжээ …

  • 27 February

    Шар усны үерээс урьдчилан сэргийлж, далан сувгийн цэвэрлэгээг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 63 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82.3 хувьтай байв. Тухайлбал, 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан тул хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд болон дэд ажлын хэсгүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн  2024 онд таван зорилтын …

  • 27 February

    Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад 161 иргэнийг хамруулж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 63 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82.3 хувьтай байв. Тухайлбал, 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан тул хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд болон дэд ажлын хэсгүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн  2024 онд таван зорилтын …

  • 27 February

    Петровис групп 500 сая төгрөгийн шатахууны эрх хандивлав

    Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд зудын гамшигт өртсөн малчин иргэдэд хүргэх хандивт нэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар Улсын Онцгой комисст 1.3 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, 560 орчим сая төгрөгийн бараа, материалын хандив цугларсан байна. Өнөөдөр Петровис групп нийгмийн хариуцлагын хүрээнд зудын гамшигтай тэмцэхэд 500 сая төгрөгийн шатахууны эрх хандивлалаа. “Петровис Энержи” группийн ерөнхий захирал О.Содбилэг “Зудын гамшгийн хор уршиг, түүнтэй тэмцэх …

  • 27 February

    Өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүнд байгаа аймгуудад хугацаат цэргийн алба хаагчид ажиллана

    УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ. Тодруулбал дээрх аймгуудад үүссэн зудын гамшгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан Зэвсэгт хүчний 11 ангийн нийт 210 гаруй хугацаат цэргийн алба хаагч, 21 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллана. Цэргийн алба хаагчид тухайн орон нутгийн хүн хүч багатай малчин өрхүүдэд тусалж, зуданд хорогдсон, цасанд дарагдсан малын сэг зэмийг цэвэрлэж, …