Monthly Archives: February 2024

February, 2024

  • 26 February

    Лам хуврагууд болон сүсэгтэн олон 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс тэжээлийг хандивлалаа

    Монголын Бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж, Наро Банчэн гэгээнтэн нар өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хандив өгөхийг уриалж, лам нарын хандивын аяныг эхлүүлсэн билээ. Тус уриалгыг нийт лам, хуврагууд, сүсэгтэн олон дэмжин оролцож, 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс, тэжээлийн хандивыг энэ сарын 24-ны өдөр хүлээлгэн өглөө. Хандивыг хаваржилт хүндэрсэн аймаг, …

  • 26 February

    Улсын аварга О.Хангай 31 дэх түрүүгээ хүртлээ

    Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх аймгийн арслан Сампилын Лувсангомбо, аймгийн арслан Сампилын Гомбодорж, аймгийн заан Сампилын Дорж нарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын үнэн …

  • 26 February

    Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2024 оны хоёрдугаар сарын 26. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын 17. Сумъяа гараг. Харцага одтой, найман цагаан мэнгэтэй, цагаан бич өдөр. Өдрийн наран 7:40-д мандаж, 18:30-д жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг …

  • 24 February

    А.Бат-Амар: Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэрийг Autobox аппликейшн ашиглан шилжүүлэх боломжтой

    Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Бат-Амараас авто тээврийн салбарын цахим үйлчилгээний Auto box аппликейшны үйл ажиллагааны  талаар тодрууллаа. -Авто тээвэртэй холбоотой цахим үйлчилгээг нэгтгэсэн Autobox  аппликейшн гарсан. Үйлчилгээг хэрхэн хялбараар авах вэ? -Иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүртээмжтэй, шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй, ил тод хүргэх зорилгоор Autobox аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Тус аппликейшнээр иргэд рүү чиглэсэн үйлчилгээгээ цахимжуулахыг зорьсон. Нэвтрэхдээ …

  • 24 February

    Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлэг боллоо

    НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан болж, Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 484 тогтоол гарч, Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгаа, үнэлгээг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусган, НИТХ-аар …

  • 24 February

    “Хүрээ Майдар” дурсгалын зоос худалдаанд гаргалаа

    Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр Монголбанк, Зүүн Хүрээ Дашчойлин хийдтэй хамтран “Хүрээ Майдар” дурсгалын зоосыг үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа. Тус зоосны нээлтийн үйл ажиллагаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн Тэргүүн хамба лам Ч.Дамбажав болон холбогдох албаны бусад төлөөлөгчид оролцов. Монголбанкнаас түүхт үйл явдал, спортын амжилт, он тоолол, ан амьтан, урлаг соёл, …

  • 24 February

    Зудын гамшигт өртсөн малчдад туслах аянд эрдэмтэд, үндэсний үйлдвэрлэгчид нэгдлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн алба, УОК-ын Шуурхай штаб,  ХХААХҮЯ,  Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөл, “Хүнсний хувьсгал”  ТББ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг оролцуулсан “Зудыг хохирол багатай даван туулах шуурхай зөвлөгөөн”  боллоо. Тус зөвлөгөөний үеэр өвөлжилтийн нөхцөл байдал болоод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг УОК-ын Шуурхай штабаас танилцуулж, оролцогчид цаашид хэрхэн хамтран …

  • 23 February

    Х.Нямбаатар: “S’Outlet” дэлгүүрийн барилгыг гуравдугаар сарын 20 гэхэд буулгаж дуусна

    Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар НИТХ-д танилцуулсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлага төлөөлөгчдийн асуултад хариуллаа. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат: Өнгөрсөн жил үер болж, Баянзүрх дүүрэгт Сэлбэ гол хальсан. Энэ асуудалд мэргэжлийн хүмүүс дүгнэлт гаргаж байгаа байх. Миний хувьд “Ривер Вилла” хотхон орчимд голын ай савыг тасалж авснаас болж усны гарц …

  • 23 February

    Зэвсэгт хүчнийхэн 16 аймагт үүрэг гүйцэтгэж байна

    Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын гамшиг, ослын хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх бүлэг, томилгоот бүрэлдэхүүн 16 аймгийн нутаг дэвсгэрт малчин айл өрхүүдэд малын тэжээл хүргэх, зам гаргах ажил гүйцэтгэж байна. Зэвсэгт хүчний нийт 25 нэгтгэл анги, байгууллагаас томилогдсон 184 цэргийн алба хаагч, туулц сайтай 85 нэгж техниктэйгээр 416 малчин өрхөд 152 тонн өвс, 163.4 тонн тэжээл, 37.1 тонн хивэг, 230 …

  • 23 February

    Х.Нямбаатар: Сургууль, цэцэрлэгүүдийн газрыг бусдад олгосон мэдээллүүдийг нэгтгэсэн

    НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгчид газар олголт, барилгажилтын асуудлаар сонсгол зохион байгуулах санал гаргалаа. НИТХ-ын төлөөлөгч бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Газрын наймаа,  төлөвлөлтгүй барилгажилтаас үүдэн үерийн гамшиг, түгжрэл, зам талбайн хүрэлцээгүй байдал үүсэж байгаа нь үнэн. Энэ бүх асуудлын буглаа болсон газрын наймааны асуудлыг НИТХ-д ярья гэсэн санал гаргаж байна. Газар олголтой …

  • 23 February

    Малчдад туслах “Халуун сэтгэл” аяныг МҮОНРТ-ээр шууд дамжуулна

    Малчдадаа туслах аяныг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат /Харанга/ санаачлан урлаг соёлын нийт уран бүтээлчдээ нэгтэн МҮОНРТ-тэй хамтран зохион байгуулах гэж байна. Малчдад туслах аянд зориулсан нэвтрүүлгийг маргааш буюу 2024 оны хоёрдугаар сарын 24-ний Бямба гарагийн 13:30-00:00 цагийн хооронд МҮОНРТ-ээр шууд дамжуулах бөгөөд малчдын нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжлан хүргэхээр төлөвлөжээ. Малчдад туслах аянд нэгдэх нь хувь хүн, …

  • 23 February

    Х.Нямбаатар:Хоёрдугаар төрөхийн газрыг зарсан асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж, газрыг нь төрөх эмнэлэгт шилжүүлнэ

    НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан болж байна. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газруудыг хэн, хэдэн онд яаж зарсныг нийтэд мэдээлэх, нийслэлийн газар олголт, барилгажилтын асуудлаар сонсгол зохион байгуулах санал дэвшүүлэв. Хотын дарга Х.Нямбаатар: “Суруга Монгол”-ын газрыг хуулийн байгууллагын удирдлагууд дээрэмдэж, бетонон ширэнгэ болгосон баримтыг ил гаргана. Богд уулын газрыг үе үеийн Байгаль орчны …

  • 23 February

    У.Хүрэлсүх: Прокурорын байгууллагын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ

     Монгол Улсын прокурорын байгууллагын удирдах ажилтны 2024 оны нэгдсэн зөвлөгөөн болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, хууль ёс сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах, прокурорын байгууллагын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов. Хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлж, хуульчийн ёс зүйг чанд баримтлан,   шударгаар ажиллах нь шударга ёс тогтох суурь нөхцөл гэдгийг хэлэв. Ялангуяа улс …

  • 23 February

    С.Рагчаадорж: Орон нутагт суралцдаг оюутнууд “ОЮУТАН ЦЭРЭГ” сургалтад цахимаар бүртгүүлэх боломжтой

    Цэргийн мэргэжил олгох “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл эхлэхтэй холбогдуулан БХЯ-ны СБТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн хурандаа С.Рагчаадоржтой ярилцлаа.   Энэ удаагийн “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл хэзээнээс хэрхэн явагдах вэ? -“Оюутан цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй залуусыг эхний ээлжид цахимаар бүртгэнэ. Та бүхэн мэдэж байгаачлан сүүлийн хоёр жилд төрийн үйлчилгээний цахим цонх E-Mongolia-гаар дамжуулж цахимаар бүртгэсэн. Энэ жилийн …

  • 23 February

    Д. Адьяасүрэн: Малчдад хивэг, өвсний үнийг нь хямдруулаад өгвөл бодит дэмжлэг болно

    “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр /2024.02.23/ Баялагтаа эзэн Монгол үндэсний хөдөлгөөнөөс “Зуданд нэрвэгдсэн малчдад төрийн бодлого хэрэгтэй байна” сэдвээр мэдээлэл хийлээ. Баялагтаа эзэн Монгол үндэсний хөдөлгөөнөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас ирэх дөрөвдүгээр сард олгох 2023 оны хувьцааны ноогдол ашгийг малчдад урьдчилж олгохыг уриалав. Харин Төв аймгийн Алтанбулаг сумын малчин Д.Адьяасүрэн “Малчдад хивэг, өвсний үнийг нь хямдруулаад өгвөл бодит дэмжлэг болно” гэдгийг хэллээ.