НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан болж байна. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газруудыг хэн, хэдэн онд яаж зарсныг нийтэд мэдээлэх, нийслэлийн газар олголт, барилгажилтын асуудлаар сонсгол зохион байгуулах санал дэвшүүлэв.
Хотын дарга Х.Нямбаатар: “Суруга Монгол”-ын газрыг хуулийн байгууллагын удирдлагууд дээрэмдэж, бетонон ширэнгэ болгосон баримтыг ил гаргана.
Богд уулын газрыг үе үеийн Байгаль орчны сайд нар зарж, өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэсэн. Бүх аманд нь отог нэрээр газар авч, барилга барьсан.
Сургууль, цэцэрлэгүүдийн газрыг хулгайлсан мэдээллүүдийг нэгтгэсэн.Мөн сул газрыг эзэмшиж, хороолол босгосон мэдээллүүдийг ч нэгтгээд байна.
“Ээрмэл” болон “Моннис” компаниудын ойр орчмын газрыг төрөхдөө л өмчилж авсан аятай аашилж байгаа Мөнхжаргал гэдэг хүнийг уулзалтад дуудаад ирдэггүй. “АПУ”-гийн хажуугаар зам тавих ажлаар шүү дээ.
Гэтэл жижиг “Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшдэг Мөнхжаргал гэдэг хүн тэр орчмын газрыг ам метрийг нь үнэтэй зардаг байх жишээтэй. Хоёрдугаар төрөхийн газрыг “Түшиг” их дэлгүүрт хэрхэн зарсан асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж, газрыг нь төрөх эмнэлэгт шилжүүлнэ”гэдгийг мэдэгдлээ.