Зэвсэгт хүчнийхэн 16 аймагт үүрэг гүйцэтгэж байна

Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын гамшиг, ослын хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх бүлэг, томилгоот бүрэлдэхүүн 16 аймгийн нутаг дэвсгэрт малчин айл өрхүүдэд малын тэжээл хүргэх, зам гаргах ажил гүйцэтгэж байна.

Зэвсэгт хүчний нийт 25 нэгтгэл анги, байгууллагаас томилогдсон 184 цэргийн алба хаагч, туулц сайтай 85 нэгж техниктэйгээр 416 малчин өрхөд 152 тонн өвс, 163.4 тонн тэжээл, 37.1 тонн хивэг, 230 килограмм хужир, 80 боодол солом, 1.8 тонн  нүүрс хүргэж, 2236 километр замын даваа, гүвээний цасанд боогдсон хэсгийг нээж, зам гаргах, цасанд боогдсон, саатсан иргэдийн 50 автомашин, 61 иргэнийг цаснаас татан гаргаж, тээвэрчид, ард, иргэдэд туслах зэрэг үүргийг гүйцэтгэж байна.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …