Лам хуврагууд болон сүсэгтэн олон 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс тэжээлийг хандивлалаа

Монголын Бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж, Наро Банчэн гэгээнтэн нар өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хандив өгөхийг уриалж, лам нарын хандивын аяныг эхлүүлсэн билээ.

Тус уриалгыг нийт лам, хуврагууд, сүсэгтэн олон дэмжин оролцож, 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс, тэжээлийн хандивыг энэ сарын 24-ны өдөр хүлээлгэн өглөө. Хандивыг хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад хүргэх ажлыг УОК-ын Шуурхай штабтай хамтран зохион байгуулахаар боллоо.

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …