Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин нар өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга болон Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, Нийслэлийн ИТХ-ын ажлын албанд ажиллаж байсан ахмадуудад Нийслэлийн 385 жилийн ойн медаль гардуулж, хүндэтгэл үзүүлэв.
Monthly Archives: October 2024
October, 2024
-
31 October
Зайсангийн хуучин гүүрийг арваннэгдүгээр сарын 8-наас хааж, бохирын шугамыг шилжүүлнэ
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй, ашиглалтын хугацаа дуусаж, хэзээ ч нурж магадгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Тиймээс уг хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барих гэж буй билээ. Үүнээс өмнө арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл Зайсангийн …
-
30 October
Засгийн газар хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтчийг сурган, хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чатбот нэвтрүүлж буй талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. “Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих дашбоард”-ын мэдээллийг Улсын Их Хурал, түүнээс удирдлага нь томилогддог байгууллага болон төрийн захиргааны байгууллагын холбогдох эрх бүхий албан тушаалтан танилцах …
-
30 October
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирал болон удирдлагын багийг нээлттэй сонгон шалгаруулна
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн менежментийн багийн сонгон шалгаруулалтын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Компанийн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр олон улсын сайн туршлага, олон улсын мэргэжлийн түвшний хүний нөөцийн хэрэгцээ нэмэгдэж байна. МХБ-ийн хувьд дэд бүтцийн системийг шинэчлэх, зах зээлийг тэлэх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг туршлагад үндэслэн компанийн үйл …
-
30 October
Тусгай замын автобусны UBRT болон уулзвар, гарцын нэвтрэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх “20/90” төслийг 2025 онд хэрэгжүүлнэ
20 минутын хот Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаан өчигдөр болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нар оролцлоо. 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тусгай замын автобус буюу UBRT төслийн нэгдүгээр үе шат болон УБ хотын түгжрэл үүсгэдэг гол найман уулзвар гарцуудын хөдөлгөөний урсгалыг сайжруулаx зорилго бүxий “20/90” төслийн …
-
29 October
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, хамтын ажиллагааг цаашид шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Ялангуяа зам тээвэр, логистик, хөдөө аж ахуй, …
-
29 October
Зөөврийн тоног төхөөрөмжөөр улсын Бүртгэлийн үйлчилгээг ажлын байранд үзүүллээ
Улсын бүртгэлийн байгууллагаас “Хамтын ажиллагааг дэмжих” зорилтот жилийн хүрээнд Нийслэлийн төв цэгээс алслагдсан төрийн байгууллагын албан хаагчдад улсын бүртгэлийн үйлчилгээг хүргэх, хүртээмжийг дээшлүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Тус ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс хамтран Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газрын албан хаагчдад ажлын …
-
29 October
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч нар уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэснээ зарлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: Эрхэм хүндэт Касым-Жомарт Кемелевич Токаев, Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хэвлэлийн …
-
29 October
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн …
-
28 October
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын …
-
28 October
Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв
УИХ ирэх 2025 оны төсвийг хэлэлцэж байна. Үүний араар улс төр ч өрнөж байгаа аж. УИХ-ын нэг гишүүн баасан гаригийн чуулганы үеэр “…Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд өөрийн биеэр ирж Боомтын сэргэлтийн талаар мэдээлэл хийж гишүүдийн асуултад хариулсны эцэст бүлэг төлөөлсөн гишүүнтэй 20 минут шууд ярилцах хуультай. Энэ бол УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль. АН-ыг төлөөлж миний бие Ерөнхий …
-
28 October
Л.Оюун-Эрдэнийн стратеги: Шилжилтийн үеийн шинэ эдийн засаг
Монгол Улс засаг захиргааны нэгжийн хувьд 21 аймаг, 330 сумдад хуваагддаг. Нийслэл Улаанбаатар хот есөн дүүрэг, 213 хороотой. Аймаг, сум, дүүрэг, хороо бүрээр тооцвол нийт 573 Засаг дарга 3.5 сая хүнийг шийдвэр гаргах түвшинд албан ёсоор төлөөлдөг гэсэн үг. УИХ гишүүд, нийслэл, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг нэмж тооцвол үүнээс хэд дахин их тоо гарна. Үүнд Улсын Ерөнхийлөгч ч багтана. Нэгдсэн …
-
26 October
БНСУ-ын гэр бүлийг дэмжих төвийн загвараас суралцана
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир нар БНСУ-д ажиллаж, Сөүлийн гэр бүлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүл төвтэй нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлэхээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай болсон. Үүний хүрээнд гэр бүлийг дэмжих төвүүдийг байгуулахаар …
-
25 October
“Парис-2024” олимп, паралимпын медальтнуудад хүндэтгэл үзүүллээ
Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтан, албан хаагчид “Парис-2024” зуны олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчид, түүний дасгалжуулагч нарт хүндэтгэл үзүүллээ. “Парис-2024” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд гавьяат тамирчин Б.Баасанхүү мөнгө, “Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн төрөлд Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт У.Сүрэнжав алт, Сүхбаатарын одонт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгө, пауэрлифтингийн төрөлд Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, хөнгөн атлетикийн төрөлд …
-
25 October
П.Эрхэмбулган: Томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна
Нийслэлд сүүлийн долоо хоногийн мэдээгээр амбулаторийн үзлэгийн тоо нэмэгдэж, нийт 93 мянга гаруй иргэнд үйлчлээд байна. Үүнээс томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлэгчдийн 4.6 хувь нь ханджээ. Харин ХӨСҮТ-өөс гаргадаг тандалт мэдээний дүнгээр томуугийн өвчлөл улирал хоорондын үеэс идэвхжлийн үе рүү шилжээд 14 хонож байна. Тодруулбал, томуугийн дэгдэлт үүсээгүй буюу томуугийн А болон В хүрээний вирус өвдсөн иргэдийн дунд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл