БНСУ-ын гэр бүлийг дэмжих төвийн загвараас суралцана

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир нар БНСУ-д ажиллаж, Сөүлийн гэр бүлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүл төвтэй нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлэхээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай болсон.

Үүний хүрээнд гэр бүлийг дэмжих төвүүдийг байгуулахаар загварыг гаргаж байна. БНСУ нь Гэр бүл, эмэгтэйчүүдийн яамтай. Үүнд БНСУ бол хамгийн сайн жишиг болсон улс юм. Гэр бүл төвтэй бодлого хэрэгжүүлэхдээ аавуудын хөтөлбөрийг чухалчилж хэрэгжүүлдэг юм байна.
Нярай хүүхэдтэй аавууд, сургуулийн насны хүүхэдтэй аавуудад зэргээр төрөлжүүлж, харилцааны хөтөлбөрүүдийг түлхүү хэрэгжүүлдэг.

Мөн эхнэр, нөхрийн эрүүл харилцааг эрхэмлэх, бүх хүүхдэдээ эрх тэгш боловсрол олгох, хүний эрхийн мэдрэмж, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт, сэтгэлзүйн зөвлөгөөг гэр бүлийн гишүүн бүрд зориулан хэрэгжүүлдэг.

Үүнд иргэд нь сайн дураараа, 100 хувь үнэ төлбөргүй хамрагддаг.  Мөн БНСУ-д 74 мянга орчим олон соёлт гэр бүл байдаг. Тэр гэр бүлүүдээ ч сургалт, зөвлөгөөнд түлхүү хамруулдаг юм байна.

 

Санал болгох мэдээ

С.Батсайхан: Халиа тошин үүссэн байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна

Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс …