Европын Холбооны санхүүжилтээр Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Удирдлагын академитай хамтран “Хөдөлмөрийн хяналтын орчин үеийн үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх нь” модуль сургалтыг энэ сарын 27-29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтын ач холбогдлын талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын …
Monthly Archives: November 2024
November, 2024
-
28 November
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын IV удаагийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна. Хурлаар: УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар хийсэн ажлын үр дүн, Хүнсний хангамжийн салбарын хүний нөөц, судалгаа, шинжилгээ болон сургуулийн хоол үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах …
-
28 November
У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ. Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ. Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн …
-
28 November
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
УБЗАА-наас 2022-2024 онд 150 мянга орчим ам метр явган замыг шинэчлэн засварлаж, өргөтгөсөн. Тухайлбал, энэ онд УБЗАА-наас 28,300 ам метр, НЗХГ-аас 10 мянган ам метр явган зам шинэчилж, замын нөхөн сэргээлттэй холбоотойгоор 13 мянган ам метр буюу нийт 51 мянга гаруй ам метр явган зам засварласан байна. Энэ талаар холбогдох албаны мэргэжилтнүүдээс тодрууллаа. УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга …
-
27 November
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих дунд хугацааны стратегийн талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлого, стратегийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүйгээр эрэлтийг огцом …
-
27 November
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломж бүрдүүлнэ
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа. -Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах, -Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай …
-
27 November
Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангасан болон ургац хураалтын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан, -Аймаг, сумын нөөцөд бэлтгэх өвс, тэжээлийн бүрдүүлэлтийг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах, -Өвөлжилт хүндэрч зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх …
-
27 November
Улс тунхагласны барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүллээ
Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв. Дөрөвт Ховд аймгийн Буянт …
-
27 November
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилттой холбоотой тогтоолын төслийг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд: -2025 оныг Залуучуудын хөгжлийн жил болгохтой холбогдох стратеги төлөвлөгөөний талаар, -Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар, -Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан болон ургац хураалтын дүнгийн талаар, -“Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын …
-
27 November
Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 4.9 тэрбум доллар давлаа
Монгол Улсын гадаад валютын улсын нөөц /ГВУН/ 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 4.9 тэрбум ам.доллар давж, жилийн өмнөхөөс 20 орчим хувиар нэмэгдээд байна. Албан нөөц нэмэгдэхэд экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт зэрэг Монгол Улс руу орж ирэх ам.долларын урсгал сайжирсан нь голлон нөлөөлжээ. Тодруулбал, экспортын орлого аравдугаар сарын эцэст 13.4 тэрбум ам.долларт хүрч жилийн өмнөхөөс 800 орчим …
-
26 November
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Монголын циркийн урлагийн шинэ хөтөлбөр, үзүүлбэр найруулан, урын санг нь баяжуулж, монголын циркийн урлагийн түүхэнд анх удаа тэнцвэрт нугаралт хийн, дэлхий дахинаа сурталчлан таниулж, үе үеийн мэргэжлийн жүжигчдийг бэлтгэн сургаж, циркийн урлагийг …
-
25 November
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Монгол Улсад ой, модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал “Корпорейт конвейншн” центр-т болж байна. Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулж, өнөө ба ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдрал, эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийн төлөө олон тэрбум мод тарьж, ургуулах хөдөлгөөнд манлайлан оролцож байгаа ойчдод талархал илэрхийллээ. Ойчдын өнөөдрийг хүртэл хийж ирсэн үйлс, …
-
22 November
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ны нээлтийн арга хэмжээ боллоо
Өнөөдөр (2024.11.22) ХЗДХЯ-нд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ны нээлтийн арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улс 27 дахь жилдээ нэгдэж байна. Тус арга хэмжээнд УИХ, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, төр болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, Нэгдсэн үндэстний байгууллага болон түүний төрөлжсөн байгууллагууд, Элчин сайдын яамд, олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. Үйл …
-
22 November
Монгол Улсад чанартай эмийг хямд үнээр хангах тогтолцооны эхлэл тавигдлаа
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн долоодугаар сараас Монгол Улсад хэрэглэгдэж байгаа хүний эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, чанартай, үр нөлөөтэй эмийг боломжийн үнээр нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн. Уг ажлын үр дүнд өнөөдөр Монгол Улсын иргэд чанартай эмийг хямд үнээр хангагдах тогтолцооны эхлэл тавигдлаа. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ …
-
22 November
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч баяр хүргэж хэлсэн үгэндээ, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл