Monthly Archives: November 2024

November, 2024

  • 5 November

    Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслүүдийг эхлүүлэх шийдвэр баталгаажлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр Шанхай хотноо албан ёсны уулзалт хийлээ. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрлээ. Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа …

  • 5 November

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочлов

    БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочлов. Энэхүү үзэсгэлэнд Хятад улс эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш загас агнуурын жижиг тосгоноос дэлхийн том хот болж хөгжсөн Шанхай хотын бүхий л бүтээн байгуулалт, хөгжлийн явцыг дэлгэн харуулсан байна. Шанхай хот нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шууд харьяа дөрвөн метрополис хотын нэг, …

  • 5 November

    ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Эрик Теог хүлээн авч уулзлаа

    ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрик Теог  өнөөдөр (2024.11.05) төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийн хүрээнд Сингапурын технологи, ноу-хау, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах, хамтран ажиллах чиглэлээр санал солилцов. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Сингапур Улстай улс төрийн яриа хэлэлцээг …

  • 5 November

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шанхайн экспо”-гийн нээлтэд үг хэллээ

    БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Хятадын олон улсын импортын VII экспо”-гийн нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлэв. “Шинэ эрин үед ирээдүйгээ хамтдаа хуваалцъя” уриан дор болж буй энэ удаагийн экспогийн нээлтийн ёслолд Пакистан, Серби, Словак, Узбекистан, Малайз, Казахстан зэрэг орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хамт тэрбээр хүндэт зочноор …

  • 4 November

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII ЭКСПО-д оролцохоор Шанхай хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг Шанхай хотын дарга Гун Жөн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд болон албаны бусад төлөөлөгчид …

  • 4 November

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлахаар мордлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII ЭКСПО-д оролцохоор 2024 оны арваннэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотоос мордлоо.  Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй бөгөөд Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүхий л …

  • 2 November

    Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг гаргалаа

    Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархалын өдөр” Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг гаргалаа. Ерөнхийлөгч монголын түүх судлалыг улам эрчимжүүлэх, монгол үндэстний уг гарал, төрт ёсны уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв соёл, монгол үндэстний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг судлан шинжилж, сурталчлан таниулах, үндэсний нэгдмэл үнэт зүйлс, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх …