Monthly Archives: May 2025

May, 2025

  • 13 May

    Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

    Дулааны улиралд хоёр дугуйт тээврийн хэрэгсэл буюу суррон, мопедын хэрэглээ нэмэгддэг. Тэгвэл эдгээр мотоциклын ангилалд хамаарч буй тээврийн хэрэгслийг үзлэгт оруулж, гэрчилгээ, улсын дугаар олгож хөдөлгөөнд оролцуулах юм. Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн дарга Э.Ниндэвээс тодрууллаа. Тэрбээр “Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор хоёр дугуйт тээврийн хэрэгсэл буюу мотоциклийн төрлийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд их оролцож байгаа. Мөн шинэ …

  • 13 May

    АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно

    АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сувилагчийг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ төвийг байгуулах санаачилга гаргасан юм. Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Ерөнхийлөгч оролцлоо. Тэрбээр, энэ бол зөвхөн нэгэн барилгын эхлэл биш, харин сувилахуйн шинжлэх ухааныг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, судалгаанд суурилсан, чанартай, сувилахуйн тусламж, үйлчилгээ …

  • 12 May

    Шударга ёсны “сүүдэрт нуугдсан” төр

    Нийгмийн үндсэн тулгуур багана болсон шударга ёс өнөөдөр манай нийгэмд хамгийн их үгүйлэгдэж байна. Ардчилсан нийгэмд шударга ёс бол хуулийн өмнө бүх иргэн эрх тэгш байх зарчим бөгөөд үнэн, хариуцлага, ёс суртахуун дээр тогтдог. Гэвч манайд энэ үнэт зүйлс алдагдаж, ардчилал нь зөвхөн дүр эсгэх хэрэгсэл болон хувирчээ. Үндсэн хууль болон бусад органик хуулиудад шударга ёсыг тунхаглан бичсэн байдаг ч …

  • 9 May

    Хууль гууль болсон нийгэмд “үнэн” үнэгүйдэж байна

    Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 1,2-т зааснаар “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх бөгөөд хэнийг ч үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” хэмээсэн байдаг. Гэтэл …

  • 9 May

    Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    Өнөөдөр Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаал ОХУ-ын Москва хотын Улаан талбайд Улаанбаатар хотын цагаар 15.00 цагаас эхэлнэ. Цэргийн ёслолын жагсаалд ОХУ-ын 11 мянган цэргийн алба хаагч, Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикистан, Казахстан, Туркменистан,  Киргиз, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг 13 орны 1500 гаруй цэргийн алба хаагч оролцоно. Монгол Улсын Зэвсэгт хүчний …

  • 8 May

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

    Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн …

  • 8 May

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа албан ёсны төлөөлөгчдийг Москва хотын “Внуково” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд Төрийн хүндэт харуул жагсаж, ОХУ-ын Гадаад хэргийн …

  • 7 May

    Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

    Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж заасны дагуу ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа, түүний үр дагавар, нөлөөллийн талаар …

  • 7 May

    Төсвийн мөнгөөр төрхөө өөрчилсөн даргын хэрэг яагаад замхрав?

     Завшсан нь залуужиж, төлсөн нь зүдрэх төрийн тогтолцоо- Төр буй дор татвар буй гэдэг. Монгол Улсад иргэн бүр, аж ахуйн нэгж болгон төрдөө татвар төлөх үүрэгтэй. Та бидний төлсөн татвар төрийн албан хаагчдын цалин, боловсрол, эрүүл мэнд, зам тээвэр, нийгмийн халамж зэрэг үндсэн үйлчилгээг санхүүжүүлэх гол эх үүсвэр болдог. Тиймээс татвар төлөгчдийн төлсөн мөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг хянах, мэдээлэл авах …

  • 7 May

    Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн орон нутгийн байгууллагуудыг автомашинаар хангах ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхийг даалгав

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл 2025 оны тавдугаар сарын 6-ны өдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдсан.  Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд …

  • 5 May

    Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна

    Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна. Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд, нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн чиглэлд оршин …

  • 5 May

    Жүжигчин Г.Эрхэмбаяр “Галбингаа” уран сайхны киног эхнэртээ зориулан бүтээжээ

    Төрийн соёрхолт, МУСГЗ Ш.Гүрбазар зохиолыг нь бичиж, Б.Жаргалсайхан найруулсан эх үрс, энэрхүйн тухай “Галбингаа” гэр бүлийн драм уран сайхны кино 5-р сарын 8-аас бүх кино театруудын дэлгэцнээ гарна. Энэхүү кино нь “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаярын анхны бие даан продюсерласан бүтээл бөгөөд “эхнэртээ зориулсан бүтээл” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ. Мөн киноны ерөнхий продюсероор “Spirit mining” компанийн ерөнхий захирал Д.Мягмарсүх, гол дүрд …

  • 5 May

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Ерөнхийлөгч 05 дугаар сарын 09-ний өдөр Улаан талбайд болох Ялалтын баярын ёслолд бусад улсын …

  • 1 May

    “Хэвлэлийн эрх чөлөө&сэтгүүлчдийн өнөөгийн байдал” уулзалт боллоо

    “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб “Өглөөний цагийг өөртөө” уулзалтаа өнөөдөр /2025.05.01/ Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан зохион байгууллаа. “Хэвлэлийн эрх чөлөө&сэтгүүлчдийн өнөөгийн байдал” сэдвээр “Глоб Интернэшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэн, “Цогц хөгжлийн төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбадрал, ахлах судлаач Г.Доржтүвдэн нартай ярилцлаа. Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан зохион байгуулсан тус уулзалтаар Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчдийн Монгол дахь нөхцөл …

  • 1 May

    УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэхээр товлосон гурван асуудлаар нэг өдрийн завсарлага авлаа

    Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.01) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт гишүүдийн 57.1 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх …