Monthly Archives: October 2025

October, 2025

  • 24 October

    “Эмэгтэйчүүд ба тэгш эрх” сангийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

    Охид, эмэгтэйчүүдийн манлайлал, бизнес эрхлэлт болон санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэг үзүүлэх зорилготой “Эмэгтэйчүүд ба тэгш эрх” сангийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.10.24/ зохион байгуулагдлаа. “Эмэгтэйчүүд ба тэгш эрх” сангийн нээлтийн үйл ажиллагаанд “Эмэгтэйчүүд ба тэгш эрх” сангийн үүсгэн байгуулагч Э.Аззаяа, З.Сарантуяа, сангийн Удирдах зөвлөлийн гишүүн П.Содгэрэл, Удирдах зөвлөлийн …

  • 24 October

    УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид Ерөнхий сайд гарын үсэг зурлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар, -Монгол Улсын Засгийн газар Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар төрийн …

  • 24 October

    “Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг: Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хүнсний үйлдвэрлэл, хамт олноо хөгжүүлэхэд мэдлэг чадвараа …

  • 24 October

    Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ

    Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Монгол Улсын Ардын эмч цолыг: Бөөрний өвчлөлийн оношилгоо, эмчилгээ болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний аргыг нэвтрүүлэхэд мэдлэг, ур чадвараа дайчлан, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Эрүүл мэндийн яамны Урологи-Андрологийн мэргэжлийн салбар …

  • 24 October

    Г.Занданшатар: Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг 2026 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэрээ УИХ-д танилцууллаа. Ерөнхий сайд, Эрхэм УИХ-ын гишүүд ээ,  Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд …

  • 23 October

    ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.23)-ийн хуралдаанаараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулав. Өнгөрөгч есдүгээр сарын 01-ний …

  • 23 October

    Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

    Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд төвийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны 162 га талбайд хэрэгжиж буй. Уг дэд төвд 30 мянга орчим хүн ам амьдрахаар төлөвлөж байгаа бөгөөд нийт 6463 айлын орон сууц барих юм. Өнөөдрийн байдлаар Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт …

  • 23 October

    ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо

    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой уулзлаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой уулзаж, шатахууны үүсээд байгаа зохиомол хомсдолыг арилгахад ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг хүсэв. Элчин сайд …

  • 23 October

    Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут тарина

    Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулна. Дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдвэрлэх, арга зам, шийдлийг хэлэлцэх юм. Тус хурлын түр байгууламжийн төслийн талбайд нийт …

  • 22 October

    Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна

    Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийслэлийн аялал жуулчлалын томоохон бүс болох Гандантэгчэнлин хийд орчимд энэ жил дэд бүтцийн хэд хэдэн ажлыг эрчимтэй хийсэн. Мөн Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын төлөвлөлтийг хийж, газрыг чөлөөлж байна. Гандан орчмын 55 га нутаг дэвсгэрт 5700 орчим өрх амьдарч байна. …

  • 22 October

    Ногоон нуурт хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

    Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд ажиллаж, нийслэлийн ногоон байгууламжийн төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө. Энэ талаар Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороонд хүн ам олноор нэмэгдэж, шинэ суурьшлын бүс үүссэн. Гэсэн хэдий ч ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруу. Тиймээс “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд …

  • 22 October

    “Бэлчээрийн мал аж ахуй ба Монгол Улс” хэлэлцүүлэг зохион байгуулагдана

    Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “НҮБ-ын долоо хоног” арга хэмжээ Улаанбаатар хотод аравдугаар сарын 20-24-ний өдрүүдэд салбар бүрийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна. “НҮБ-ын долоо хоног” арга хэмжээний дөрөв дэх өдөр буюу маргааш /2025.10.23/-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын байранд “Бэлчээрийн мал аж ахуй ба Монгол Улс” хэлэлцүүлэг зохион байгуулагдана. НҮБ-ын Суурин зохицуулагчийн газраас зохион байгуулж буй “Бэлчээрийн мал …

  • 22 October

    ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

    Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, ЭМД-ын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг …

  • 22 October

    ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцны хороолол барих төсөл 2022-2025 онд хэрэгжээд дуусаж  байна. Улаанбаатар хотын …

  • 22 October

    Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын явц 92 хувьтай үргэлжилж байна

    Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад нийт 136 мянга гаруй иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 124.947 иргэн хамрагдаж, дархлаажуулалтын явц 92 хувьтай үргэлжилж байна. Мөн “Маскаа зүүе” аяны хүрээнд нийтийн тээврээр зорчиж буй иргэд, олон нийтэд дархлаажуулалтын талаар постер мэдээлэл хүргэх ажлыг холбогдох байгууллага, дүүргүүдэд нь үүрэг болгосон. Өнөөдөр нийт есөн эмнэлэгт үндсэн тусламж, үйлчилгээний 2614 ор …