Monthly Archives: October 2025

October, 2025

  • 28 October

    “Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүллээ

    Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор иргэдийн санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүллээ. Монгол Улсын хэмжээнд 2025 оны эхний есөн сарын байдлаар нийт 38,090 гэмт хэрэг бүртгэгдэн …

  • 28 October

    Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2025.10.28) боллоо. Хуралдаанаар АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Шатахууны аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төсөл санаачилж, УИХ-аар шийдвэрлүүлэхээр тогтлоо. Мөн өнөөдрөөс Улаанбаатар хотын шатахуун түгээх станцууд хэрэглэгчдэд тавьсан шатахууны хязгаарлалтыг цуцлахаар болсон тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ээлжит бус хуралдаанд мэдээллээ. Өнөөдөр өглөөний …

  • 28 October

    Б.Одонтунгалаг: Бага гэлтгүй тогтмол хуримтлуулж сурах хэрэгтэй

    Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай “Дэлхийн хуримтлалын өдөр-2025” аяны талаар ярилцлаа. -“Дэлхийн хуримтлалын өдөр” аяныг Монгол Улс уламжлал болгон тэмдэглэдэг болсон байна. Юуны өмнө энэхүү аяны талаар товч танилцуулна уу. -Италийн профессор Филиппо Равизза “Олон улсын хуримтлалын өдөр”-ийг анх 1924 онд зарлан тунхагласнаас хойш дэлхийн олон улс оронд жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн хуримтлалын …

  • 27 October

    Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Төгсжаргал томилогдлоо

    Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар Татварын ерөнхий газрын даргаар С.Төгсжаргалыг томиллоо. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа, зохион байгуулалтын газрын дарга Н.Мөнхбат, Хүний нөөцийн газрын дарга П.Сарангэрэл нар болон ТЕГ-ын удирдлагууд ажил хүлээлцэхэд байлцлаа. С.Төгсжаргал нь Татварын албанд 26 дахь жилдээ ажиллаж байгаа …

  • 27 October

    “Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

    Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын холбоотой хамтран 2021 оноос хэрэгжүүлж буй “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн тав дахь ээлжийн хөтөлбөрийн нээлт өчигдөр (2025.10.25) боллоо. “Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба өсвөр үе” сэдвийн хүрээнд зохион байгуулах “Өсвөрийн Парламент-2025″ хөтөлбөрт оролцохоор 21 аймаг, есөн …

  • 27 October

    “Pro” театр “Сүүлчийн бороо” мета драмын жүжгээ дахин толилуулна

    ОХУ-ын Санкт-Петербург хотын Театр урлагийн академийг төгссөн нэг ангийн найзууд өөрсдийн театрыг байгуулсан нь өнөөдрийн “Про” театр. Тус театрынхан өнгөрсөн хугацаанд Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгийн хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжиг, Эрнст Теодор Амадей Гофманий “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжиг, Францын алдарт зохиолч Александр Дюмагийн романаас сэдэвлэсэн “Шадар …

  • 24 October

    “Эмэгтэйчүүд ба тэгш эрх” сангийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

    Охид, эмэгтэйчүүдийн манлайлал, бизнес эрхлэлт болон санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэг үзүүлэх зорилготой “Эмэгтэйчүүд ба тэгш эрх” сангийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.10.24/ зохион байгуулагдлаа. “Эмэгтэйчүүд ба тэгш эрх” сангийн нээлтийн үйл ажиллагаанд “Эмэгтэйчүүд ба тэгш эрх” сангийн үүсгэн байгуулагч Э.Аззаяа, З.Сарантуяа, сангийн Удирдах зөвлөлийн гишүүн П.Содгэрэл, Удирдах зөвлөлийн …

  • 24 October

    УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид Ерөнхий сайд гарын үсэг зурлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар, -Монгол Улсын Засгийн газар Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар төрийн …

  • 24 October

    “Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг: Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хүнсний үйлдвэрлэл, хамт олноо хөгжүүлэхэд мэдлэг чадвараа …

  • 24 October

    Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ

    Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Монгол Улсын Ардын эмч цолыг: Бөөрний өвчлөлийн оношилгоо, эмчилгээ болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний аргыг нэвтрүүлэхэд мэдлэг, ур чадвараа дайчлан, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Эрүүл мэндийн яамны Урологи-Андрологийн мэргэжлийн салбар …

  • 24 October

    Г.Занданшатар: Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг 2026 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэрээ УИХ-д танилцууллаа. Ерөнхий сайд, Эрхэм УИХ-ын гишүүд ээ,  Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд …

  • 23 October

    ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.23)-ийн хуралдаанаараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулав. Өнгөрөгч есдүгээр сарын 01-ний …

  • 23 October

    Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

    Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд төвийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны 162 га талбайд хэрэгжиж буй. Уг дэд төвд 30 мянга орчим хүн ам амьдрахаар төлөвлөж байгаа бөгөөд нийт 6463 айлын орон сууц барих юм. Өнөөдрийн байдлаар Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт …

  • 23 October

    ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо

    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой уулзлаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой уулзаж, шатахууны үүсээд байгаа зохиомол хомсдолыг арилгахад ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг хүсэв. Элчин сайд …

  • 23 October

    Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут тарина

    Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулна. Дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдвэрлэх, арга зам, шийдлийг хэлэлцэх юм. Тус хурлын түр байгууламжийн төслийн талбайд нийт …