Monthly Archives: October 2025

October, 2025

  • 17 October

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зарласан бүтээлийн уралдааны шилдгүүд шалгарлаа

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас наймдугаар сарын 26-ны өдрийн А/256 дугаар тушаалаар нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн болзолт уралдааныг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, контент бүтээгч болон сонирхогчдын дунд зарласан. Шилдэг бүтээлийн уралдаанд нэвтрүүлэг, видео контент, нийтлэл гэсэн гурван төрлөөр бүтээл хүлээн авсан юм. Уралдааны шилдэг оролцогчид шалгарч, өнөөдөр НЗДТГ-ын дарга Д.Амгалан шагнал гардууллаа. Шилдэг бүтээлийн уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, …

  • 17 October

    “Ерөнхий сайдыг огцруулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

    Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.10.17) хуралдаан Улсын Их Хурлын 66 гишүүн бүртгүүлснээр 52.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхэд гишүүдийн ирцтэй холбоотой тодруулга хийж байгааг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хэлж, энэ талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тайлбар хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Хуралдааны тов, …

  • 17 October

    Монгол багш Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналын эзэн боллоо

    Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакригийн 60 насны ойг тохиолдуулан 2015 оноос хойш хоёр жил тутамд Зүүн Өмнөд Азийн болон Тимор-Лестийн шилдэг багш нарт олгодог “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал”-ын хүрээг энэ жилээс өргөжүүлж, Бангладеш, Бутан, Монгол Улсыг хамруулж нийт 14 улсын багш нарт олгохоор шийдвэрлэсэн юм. Ийнхүү 2025 онд нэр хүндтэй шагналыг Монгол Улсаас “Энэрэл” мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын …

  • 17 October

    Д.Сувд:Угаар мэдрэгч нь гэрийн агаарыг хянаж, түвшин ихсэхэд дуут дохио өгдөг

    Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 122 мянган айлд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24 цагаар хяналт тавин ажилладаг. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга “ТҮХТ нь нийслэлийн хэмжээнд долоон дүүрэгт нийт 176 мянган өрхөд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх болон авран хамгаалах мэдээлэл өгч ажилладаг. Мөн өрхүүдийн яндан, зуухны битүүмжийг шалгаж, …

  • 17 October

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аар батлууллаа

    “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас нийслэлийн Засаг даргад олгох тухай тогтоолыг  баталлаа. Энэхүү төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих мега төсөл болж, түүхэн бүтээн байгуулалтын шанг татаж байна. Дулааны тавдугаар цахилгаан станц төсөл нь Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэгцээг хангах, эрчим хүчний найдвартай …

  • 17 October

    Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж, шугам сүлжээгээ шинэчилж эхэллээ

    Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар барилгын компаниудыг норм дүрмээ мөрдөх, ялангуяа Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй барилгуудыг зэвтэй усны асуудлаа шийдэх, салбар шугам сүлжээгээ шинэчлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Яармагийн Арцатын аманд байрлах “Нутгийн буян групп” ХХК-ийн “Хаппи Резиденс” хотхон нь доторх салбар шугамаа солих ажлыг эхлүүлсэн. Аравдугаар сарын 14-ний …

  • 17 October

    Хайлаастын уулзварыг үе шаттай өргөтгөж, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлнэ

    НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хурлаар 102 аппликэйшнээр зөрчил илгээсэн иргэнд олгох урамшуулал, Хайлаастын уулзварыг дахин инженерчлэх төлөвлөгөө, Улаанбаатар хотын хэмжээнд замын тэмдэг тэмдэглэгээ, осол бууруулах инженерийн шийдлийг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ авах талаар хэлэлцлээ.  102 АППЛИКЭЙШНИЙ УРАМШУУЛЛЫГ УЛИРАЛ БҮРИЙН ДАРАА САРЫН 20-НЫ ДОТОР ОЛГОНО  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр …

  • 16 October

    ТББХ: Улсын Их Хурлын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2025.10.16) хуралдаан 16 цаг 59 минутад Улсын Их Хурлын 22 гишүүн хүрэлцэн ирснээр 68.8 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ Д.Амарбаясгалан дарга хуралдаанд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт …

  • 16 October

    ТББХ: Ерөнхий сайд Г. Занданшатарыг огцруулахыг дэмжсэнгүй

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2025.10.16) хуралдаан 09 цаг 31 минутад 19 гишүүн хүрэлцэн ирснээр 59.4 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулан, хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын …

  • 15 October

    Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тус төслийн бодлогын найман чиглэл, дөрвөн түвшний үр …

  • 15 October

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Ганди-гийн дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн энх тайван, шударга ёсны бэлгэ тэмдэг болсон аугаа суут хүмүүн Махатма Ганди-гийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Тэрбээр цогцолборын Хүндэт зочны дэвтэрт “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч мянга …

  • 14 October

    Х.Нямбаатар: НЗДТГ-ын албан хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц, албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах талаар өнөөдөр НЗДТГ-ын газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 16 мега төслийг хэрэгжүүлж дуусгах үүрэг хүлээсэн. Үүнээс нэг жилийн хугацаанд 15 төслийг гараанаас гаргасан. Нийт төслүүдийн ТЭЗҮ …

  • 14 October

    Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг

    Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан жолооч та өвлийн дугуйгаа сольж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг зөвлөж байна. Өвлийн дугуй нь цас мөстэй замд барьцалдах чадвар сайтай. Бусад төрлийн дугуйтай харьцуулахад халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг. Мөн өвлийн дугуйны арзгар хээ, ховил нь цастай замд туулах чадварыг сайжруулдаг. Иймд хүйтний улирал эхэлж байгаатай …

  • 14 October

    Ж.Бат-Эрдэнэ:МАН-ын бүлэг маргааш 12:00 цагт хуралдана

    Улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлгийн 38 гишүүн өнөөдөр /2025.10.14/ 16.00 цагт  бүлгийн хурлаа  хуралдуулахыг шаардлаа. Тэгвэл энэ асуудлаар  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ тайлбар хийлээ. Тэрбээр “Бичиг өргөн барьсан хүмүүсийн ард талд нэг талд нь УИХ-ын дарга, нөгөө талд нь Ерөнхий сайд байна. Энэ хүмүүс хоорондоо учраа олоогүй байхад гарын үсэг зурсан хүмүүс нь хоорондоо учраа …

  • 14 October

    Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

    Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 9-18-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор насанд хүрэгчдийн 107 кг-ын жинд паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, залуучуудын 54 кг-ын жинд Дэлхийн цомын хошой аварга, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө. Э.Содномпилжээ пауэрлифтингийн дэлхийн аварга …