Monthly Archives: December 2025

December, 2025

  • 31 December

    Монгол Улсын гадаад харилцаа-2025 он

     Монгол Улс 2025 онд Төрийн тэргүүний түвшинд 17, УИХ-ын даргын түвшинд 5, Ерөнхий сайдын түвшинд 3, Гадаад харилцааны сайдын түвшинд 18 айлчлал, арга хэмжээ хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Итали Улстай “стратегийн түншлэл”, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улстай “иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон байна. Бүгд …

  • 31 December

    “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолтын дараа нийтийн тээврийн автобус үнэгүй үйлчилнэ

     “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт өнөөдөр төв талбайд болно. НЗДТГ-ын мэдээлснээр, тоглолтын дараа 18 чиглэлд их багтаамжийн 18 автобус Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэх ажээ. Ugluu.mn

  • 30 December

    Нийслэлийн төсвийн 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталлаа

    Нийслэлийн төсвийн Ерөнхийлөн Захирагчийн 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалт нь нийслэлийн төсөв, нийслэлийн замын сан, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сан гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1,990.3 нэг тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 287 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн. Энэ онд шинээр хэрэгжих 774.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй …

  • 30 December

    ДАРХАН-УУЛ: Төрийн дээд одон, медалиар 69 иргэн шагнагдлаа

    Өнөөдөр Залуучууд театрын их танхимд төрийн дээд одон, медаль гардуулах үйл ажиллагаа боллоо.  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 10, цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор нэг, Алтангадас одонгоор 43, хөдөлмөрийн хүндэт медалиар 15 иргэн тус тус шагнагджээ. Тодруулбал Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил …

  • 30 December

    Ритербергийн музей Монголын цаг хугацаагаар аялуулсаар

    Энэ жил  Ритербергийн музей анх удаагаа Монголын тухай үзэсгэлэнг олны хүртээл болгож байна. “Монгол: Цаг хугацаагаар аялахүй”  хэмээн нэрлэсэн уг үзэсгэлэнг манай үндэсний “Чингис хаан” музейтэй хамтран зохион байгуулж буй юм. Цюрих дэх Ритербергийн музей нь Швейцарт нэлээд нэртэй. Уг музей нь Ази, Африк, Өмнөд болон  Хойд Америкийн соёл, түүхийг үзэгчдэд толилуулдагаараа онцлогтой. Тиймээс ч Япон, Хятад гээд Азийн олон оронтой хамтран олон үзэсгэлэнг гаргасан …

  • 30 December

    “Монгол Улсын Филармони” нэрийн марктай боллоо

    Монгол төрийн гал голомтоо сэргээн бадраасны түүхт ойг тохиолдуулан мэргэжлийн урлагийн байгууллагуудаас анх удаа Улсын филармони “Монгол шуудан” хувьцаат компанийн Марк, үнэт цаасны газартай хамтран “Монгол Улсын Филармони” нэрийн маркаа өчигдөр ёслол төгөлдөр нээжээ. ССАЖЗЯ-ны мэдээлснээр, энэхүү шуудангийн марк нь Улсын филармонийн логог дүрслэн харуулж, лого нь “Симфони найрал хөгжим”, “Баян Монгол” чуулга, “Чингис хаан” одонт “Морин хуурын чуулга”-ыг илэрхийлсэн …

  • 30 December

    ЗАВХАН: Энэ жил 92 мянга гаруй гадаад дотоодын жуулчин ирсэн байна

    Завхан аймагт энэ онд дотоод, гадаадын нийт 92168 жуулчин ирж аялсан байна.   Эдгээр жуулчид нь Отгонтэнгэр уул, Улаагчийн Хар нуур, Мухартын гол, Сэнжит хад, Баяннуур, Борхярын элс, Дааган дэлийн буган хөшөө, Хомын тал, Ямаан усны хүннүгийн үеийн язгууртны дурсгалт газар, Улаанхаалга, Отгонтэнгэрийн рашаан сувиллуудад зочилж, аялсан байна. Дотоодын 89205, гадаадын 2963 жуулчин аймгийн нутгаар аялсан нь өнгөрсөн жилийн мөн …

  • 30 December

    СЭЛЭНГЭ: Аврагч А.Баярбат 1000 гаруй иргэний амь нас, 4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ

    Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 36-р ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч А.Баярбат 2025 оны “Онцгой гавьяа байгуулсан алба хаагч”-аар тодорсон байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч А.Баярбат тус шагналыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаас гардан авсан байна. Онцгой байдлын байгууллагад 14 дэх жилдээ үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа тэрээр энэ хугацаанд гамшиг, …

  • 30 December

    Гэмт хэргийн шинжтэй 78 гомдол, мэдээллийг шалгав

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 12 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 78 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 54 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 866 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 …

  • 30 December

    Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Ардын багш цолыг: АШУҮИС-ийн багш, доктор, профессор Т.Зэвгээ нь анагаахын шинжлэх ухааны эмгэг физиологийн онол, арга зүйн үндсийг боловсруулан хөгжүүлж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэн, шинэ технологи, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн, мэргэжилтэн, эмч, багш  бэлтгэж, сургуулийн …

  • 30 December

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ

     Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж, Сэлэнгэ …

  • 30 December

    УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах иж бүрэн арга хэмжээ”-г 16 багц чиглэлд боловсруулнаа Улсын Их Хурлын гишүүд болон Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад танилцуулж, санал солилцлоо. Өнгөрсөн сарын байдлаар инфляц 8.2 хувьд хүрч, үүнд хүнсний үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Тодруулбал, инфляцын идэвхжил илүү өргөн хүрээг хамарч эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд нийт 318 бараа бүтээгдэхүүний …

  • 30 December

    Д.Бадарсан: Такси үйлчилгээ эрхлэгчдийг дэмжсэнээр 4500 гаруй баталгаат ажлын байр бий болно

    Улаанбаатар хотын 1.7 сая иргэн өдөрт дунджаар 90 мянга орчим удаа таксигаар зорчдог. Өнөөдрийн байдлаар таван аж ахуйн нэгжийн 221 албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээ үйл ажиллагаа эрхэлж байна. Такси үйлчилгээ нийтийн тээврийн ангилалд багтдаг, анхаарах ёстой салбар хэдий ч сүүлийн 10 жилд нэг ч шинэчлэл хийгээгүй. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэд, жолооч нарт …

  • 30 December

    Х.Нямбаатар: Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт чөлөөт цагаа өнгөрүүлэх мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төв цэнгэлдэх хүрээлэнд байгуулсан тохижилтын ажилтай танилцлаа. Энэ жил өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” хотхон байгуулсан. Төслийн хүрээнд Улаанбаатар хотод задгай талбайн хамгийн том мөсөн гулгалтын талбайг байгуулж, хүүхэд багачуудад зориулсан цасан уул, чарганы бүс, иргэд амрах тохилог орчин, халуун ундаа, үйлчилгээний цэгүүд, бүрэн гэрэлтүүлэгтэй чөлөөт цагийн талбайг …

  • 30 December

    Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

    Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн. Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн мега төслүүдийг гараанаас гаргалаа. 2026 онд бүтээн байгуулалтын төслүүдийн барилга угсралтын ажлууд үе шаттай эхлэх юм. Тухайлбал, “Трамвай” төслийн бүтээн байгуулалтын хүрээнд зам дагуу …