“Эрдэнэс Монгол” нэгдлийн Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан хэвлэлд хандаж мэдээлэл өгөв. Тэрбээр нэг талаас хийсэн ажлаа товч тайлагнасан бол нөгөө талаас БЭТ-ээр ажиллах хугацаанд тодорхой үр дүнд хүрснээ онцлон хэлэв. Ж.Батзандан мэдээлэлдээ өнгөрсөн 8 сарын хугацаанд “Эрдэнэс Монгол” нэгдлийн БЭТ-ээр ажиллах хугацаандаа баялгийн санд хуримтлал бий болгох хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд санаачлан үр дүнд хүрснээ мэдээлэв. …
Monthly Archives: December 2025
December, 2025
-
26 December
Энэ онд нийслэлд 16.3 км борооны ус зайлуулах шугам угсарчээ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 11 байршилд 16.3 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарч, 2022 оноос он дамжин хэрэгжиж байсан 1.8 км үерийн даланг барьж ашиглалтад орууллаа. Мөн Шархад орчимд 2.1 км хөрсний усны шугам угсарч, ажлын явц 40 хувьтай байна. Насжилт хэтэрсэн төвийн хэсгийн хөрсний усны шугам буюу 100 айлын гүүрнээс урагш “Ривер гарден” хотхоны хажуугаар Туул голтой холбогдох …
-
26 December
Тусгаар тогтнолын далбааг мандуулах ёслол болно
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын өдөрт зориулсан “Тусгаар тогтнолын далбаа мандуулах ёслол” Үндэсний Номын сангийн төв байрны гадна талбайд энэ сарын 29-ний морин цагт болно. Энэ үеэр Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын номын сангаас Үндэсний Номын сангийн сан хөмрөгт шилжүүлсэн, түүний нандин шүтээн болсон судар ном, түүхийн ховор сурвалж бичгээс бүрдсэн 9 ширхэг баримтат өвөөр “Богдын нандин” үзэсгэлэнг Үнэт …
-
26 December
Гаалийн байгууллага 2025 оны тайлангийн хурлаа зохион байгууллаа
Гаалийн байгууллага өнөөдөр 2025 оны жилийн эцсийн тайлангийн хурлаа амжилттай зохион байгууллаа. Хуралд Гаалийн ерөнхий газрын удирдлагууд, албан хаагчид болон эх орныхоо өнцөг булан бүрд үүрэг гүйцэтгэн ажиллаж буй гаальчид цахимаар оролцлоо. 2025 онд гаалийн байгууллагын ил тод байдал, шударга байдлын үнэлгээнд хийсэн хөндлөнгийн байгууллагын судалгааны үнэлгээнд өсөлт гарсныг ГЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван онцоллоо. Тухайлбал, Ил …
-
25 December
Энэ онд нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөллөө. Тодруулбал, инженерийн дэд бүтцийн хүрээнд 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажлуудад 580 нэгж талбар чөлөөллөө. Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт үргэлжилж байна. 2025 онд газар чөлөөлснөөр 11575 айлын орон сууц …
-
25 December
Тархмал эх үүсвэр төслийн хүрээнд гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангана
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Тархмал эх үүсвэр төслийг 10 байршилд хэрэгжүүлнэ. Тодруулбал, Их Засаг, Дүнжингарав, Цэцэрлэгт хүрээлэн, Дэнжийн мянгад хийн түлшээр ажиллах дулааны станцуудыг барих юм. Сэлбэ болон Хүннү хотод байгальд ээлтэй технологи нэвтрүүлж, газрын гүний дулааныг ашиглах геотермийн станц барихаар төлөвлөөд байна. Харин Шархад, Яармаг, Залуус, Морингийн давааны бүсэд хатуу түлшээр ажиллах станцууд барихыг зорьж буй. Эдгээр …
-
25 December
Татвар төлөгчдөд зөвлөн туслах, дэмжих үйлчилгээ үзүүлнэ
2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, дэмжихийг холбогдох яам, байгууллагуудад үүрэг болголоо. Зөвлөн туслах үйлчилгээнд төвлөрсөн татвар, гаалийн байгууллагын бүтцийн шинэчлэл хийж, татвар төлөгчдөд хууль тогтоомжийн талаарх мэдээллийг илүү хүртээмжтэйгээр хүргэх, тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн гарын авлага, заавар, зөвлөмжийг боловсруулан хүргүүлж, танхимын болон цахим сургалтад тогтмол хамруулна. Татварын хууль тогтоомжийг …
-
24 December
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Засгийн газрын өнөөдрийн /2025.12.24/ ээлжит хуралдаанаар Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын зах зээлд 2026 оны 02 дугаар сараас эхлэн үе шаттай худалдан борлуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт болон Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулсан нөөцийн махны бэлтгэн нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй …
-
24 December
Татварын багц хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. …
-
24 December
Ж.ЭНХСОЁЛЫН СПОРТЫН ЗАМНАЛ ӨНГӨТЭЙ БАЙНА
НСУ-ын волейболын JIN AIR 2025-2026 оны V-Лигийн улирлын 3-р тойргийн тоглолтууд явагдаж байгаа бөгөөд Монгол улсаас KOVO-ын V-лигийн улирлын дундах шилжилтээр буюу Deadline-аар Азийн квотын сонголтоор Тэжон хотын Jung kwan jang Red Sparks багт 외국인 선수 Waegugin seonsu Foreign player–ээр сонгогдсон Жамъянпүрэвийн Энхсоёлын ITC International Transfer Certificate, тамирчны олон улсын шилжилтийн гэрчилгээг FIVB Олон улсын волейболын холбоо баталгаажуулснаар тоглох эрх …
-
24 December
БНСУ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх галт тэрэгний шинэ технологи хөгжүүлснээ зарлав
БНСУ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх галт тэрэгний шинэ технологийг амжилттай хөгжүүлснээ зарлалаа. Төр, хувийн хэвшлийн хамтарсан судалгаа, инженерчлэлд суурилсан уг галт тэрэг нь ашиглалтын үед цагт 370 км хурдтайгаар зорчих бол техникийн хувьд цагт 407 км хурдад хүрэх хүчин чадалтай гэдгээрээ онцлог аж. Албаныхны мэдээлснээр уг хурдан галт тэрэгний үйлдвэрлэлийг ирэх оноос эхлүүлэх бөгөөд 2030 онд бодит нөхцөлд туршилтын тээврийг явуулж, …
-
24 December
Луврын музейн хулгай орсон тагтан дээр хамгаалалтын тор суурилуулжээ
Луврын музейгээс үнэт эдлэлүүдийг хулгайлахдаа хулгайч нарын ашигласан тагтан дээр мягмар гарагт хамгаалалтын тор суурилуулжээ. Дэлхийн хамгийн алдартай музейд 10 дугаар сарын 19-нд дөрвөн хүн нэвтэрч, ойролцоогоор 102 сая ам.долларын үнэт эдлэл хулгайлан зугтсан нь тус байгууламжийн аюулгүй байдлын цоорхойг илчилсэн юм. Хулгайч нар музейн гадна ачаа өргөгч байрлуулж, Аполло галерейн тагт руу үсрэн гарч цонхыг нь хагалаад, өнцөг бутлагчаар …
-
24 December
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
Энэ онд Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөж шинэчлэх ажлыг үндэсний бүтээн байгуулагчид, монгол инженерүүд дөрвөн сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. Энэ оны нэгдүгээр сарын 10-наас авто замын хөдөлгөөнийг хааж, хуучин гүүрийг буулгаж, гуравдугаар сараас гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд ашиглалтад оруулсан юм. Гүүрийн бүтээн байгуулалтад “ЗМЗ” ХХК буюу үндэсний бүтээн байгуулагч аж ахуйн нэгж шалгарч, дотоодын чадварлаг инженер, …
-
24 December
Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж, 35 МВт эрчим хүч гаргах “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг 2025-2028 онд барина. Төслийн барилга угсралтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2026 онд эхлүүлэхээр түншлэлийн гэрээг “Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах” ХХК-тай аравдугаар сарын 24-ний өдөр байгуулсан. Өнөөдрийн байдлаар төслийн газар …
-
24 December
Дэнжийн мянга 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн мянга дэд төвийг байгуулна. Тус дэд төв нь 118.4 га талбайг хамарч, 22500 хүн амд үйлчлэх нийгэм, соёл, спорт, ажил хэрэг, худалдаа үйлчилгээ бүхий бүсийн төв болгон хөгжүүлэхээр тусгагдсан. Гэр хорооллыг оновчтой зохион байгуулж, хөгжүүлэх нь хотын байгаль экологи, нийгмийн хөгжлийг хангах үндэс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл