Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн зарим мега төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2026 онд хэрэгжүүлэх мега төслүүдийн эхлэл болгож, Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ. 2027 оны долоодугаар сарын 1-нд зорчих хэсгээ нээнэ гэсэн шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 80 хувьтай явж байгаа. Тойрог замын …
Monthly Archives: December 2025
December, 2025
-
30 December
Х.Нямбаатар: Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төсөл хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарт Төв цэнгэлдэх хүрээлэнд байгуулагдсан “Мөсөн хотхон”-ыг танилцуулах үеэрээ эрчим хүчний төслүүдийн талаар дараах мэдээллийг өглөө. Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төслийг хэрэгжүүлнэ. ДЦС-5, Эмээлтийн 24 МВт-ын дулааны цахилгаан станц, Дэнжийн мянгын хийн дулааны станц, Хан хиллсийн хажууд хийн дулааны станц, Дамбадаржаагийн дулааны станц, Хог …
-
30 December
2025 онд нийслэлд 190 гаруй км авто замыг засаж, шинэчиллээ
2025 онд нийслэлийн хэмжээнд авто замын бүтээн байгуулалтын нийт 107 төсөл хэрэгжиж, 190.83 км авто замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлийн ажил хийгдсэн байна. Тодруулбал, 65 байршилд 136.6 км авто замд шинэчлэл, өргөтгөл болон их засварын ажлыг хийсэн бол 42 байршилд нийт 40.87 км шинэ авто зам барих ажлыг бүрэн гүйцэтгэлээ. Үүнээс гадна 26,122 ам.метр авто зогсоол, 583 урт метр гүүрэн …
-
30 December
Энэ онд дүүжин замын тээврийн 18 тулгуур баганыг суурилууллаа
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Бүгд Найрамдах Франц Улс, Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд нийтийн тээврийн шинэ, байгальд ээлтэй шийдэл болох дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. Төслийг Францын “Пома групп” хариуцан гүйцэтгэж дотоодын “Моннис инженеринг” ХХК, “Цагаан уран хийц” ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Төсөлд шаардлагатай бүх бараа материалыг Франц улсаас импортолж …
-
26 December
“Нийтийн тээврийн Улаанбаатар Трамвай шугам-2” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь “Нийтийн тээврийн Улаанбаатар трамвай (Хөнгөн галт тэрэг-LRT) шугам-1” төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулалтад урьж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15.1.1-т заасан Зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр хувийн хэвшлийн түншлэгч нь төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барилга угсралт, …
-
26 December
“Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна
Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Толгойт дэд төвийг түшиглэн НЗДТГ-аас Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр “Толгойт-уламжлалт гар урлалыг дэмжих төв”-ийг байгууллаа. Тус төвийн нээлтэд өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан оролцож, ЖДҮ эрхлэгчидтэй уулзлаа. ЖДҮ эрхлэгчид эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн дээл …
-
26 December
Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна
УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион байгуулав. Дөрөв дэх удаагийн Асуулгын цагаар “Уруудсан эдийн засаг, унасан итгэл” сэдвийн хүрээнд мэтгэлцээн өрнүүллээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Л.Мөнхбаясгалан, Д.Цогтбаатар, Ж.Баясгалан, Д.Ганмаа нар Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авав. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга болон гишүүд …
-
26 December
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Шар дарцаг” аяны шилдгүүдийг шагнаж, урамшууллаа
НҮБ-аас 2021-2030 онд зам тээврийн ослын улмаас гарч буй нас баралтыг 50 хувиар бууруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор нийслэлийн Засаг даргын тамгын газраас санаачлан “Шар дарцаг” аяныг тав дахь жилдээ зохион байгууллаа. Тус аяны хүрээнд НЕБ-ын 329 сургууль, 613 цэцэрлэгт сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, …
-
26 December
Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.26) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хууль”-ийн төслийг өргөн мэдүүллээ. Энэхүү хэлэлцээрээр Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулжээ. Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, …
-
26 December
Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин энэ сард ОХУ-аас 83600 тонн АИ-92, дизелийн түлш 134200 тонн, АИ-95 шатахуун 1560 тоннын авахаар гэрээлснийг дуулгасан бөгөөд өнөөдрийн байдлаар 62719 тонн АИ-92 шатахуун, 2387 тонн АИ-95, 168700 тонн дизелийн түлш, ТС-1 буюу онгоцны түлш 9780 тонныг Сүхбаатар, Цагааннуур, Эрээнцав Боршоо, Булган, Зам-Үүд …
-
26 December
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Шар дарцаг” аяны шилдгүүдийг шагнаж, урамшууллаа
НҮБ-аас 2021-2030 онд зам тээврийн ослын улмаас гарч буй нас баралтыг 50 хувиар бууруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор нийслэлийн Засаг даргын тамгын газраас санаачлан “Шар дарцаг” аяныг тав дахь жилдээ зохион байгууллаа. Тус аяны хүрээнд НЕБ-ын 329 сургууль, 613 цэцэрлэгт сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, …
-
26 December
Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийг шинэчилж батлуулна
2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийг шинэчилж батлуулахаар тогтлоо. Монгол Улсын холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагууд хамтран судалгаа, шинжилгээ хийж Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан болон батлагдаагүй үлдсэн газар зүйн нэрийг шинэчлэн тогтоож, монголоос өөр (орос, казах, тува зэрэг) хэл дээр нэрлэгдэж буй …
-
26 December
Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Аварга малчны шалгуур үзүүлэлтэд нэг малаас авах ашиг шимийг дээшлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлого, төлсөн татварын хэмжээ, үйл ажиллагаанд дэвшилтэт технологи нэвтрүүлсэн болон тариалангийн бүс нутагт мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, төрөлжүүлэн хөгжүүлсэн байдлыг голлох үзүүлэлт болгож, …
-
26 December
Эрүүгийн хуульд заасан Худал мэдээлэл тараах гэмт хэргийн зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай ҮХЦ-ийн дүгнэлтээр түтгэлзснийг мэдээлэв
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг бүрэн эхээр нь https://constitutionalcourt.mn/?page_id=8965 холбоосоор хүлээн авч уншина уу. Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан …
-
26 December
Уул уурхайн сэдэвтэй “Эрдэнэс Тавантолгой” марк гаргажээ
Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 103 жилийн ой буюу Уурхайчдын баярын өдрөөр “Эрдэнэс Тавантолгой” сэдэвт маркны нээлт хийжээ. Энэ жил “Эрдэнэс Тавантолгой” компанийн 15 жилийн ойн хүрээнд бүтээсэн энэхүү марк нь өчигдрөөс Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд албан ёсоор нэвтэрч байгаа юм. Тус маркийг тусгай технологиор бүтээсэн бөгөөд маркийн зураачаар Г.Баттөр, дизайнераар Ж.Ганхуяг нар ажилласан байна. Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл