Monthly Archives: July 2026

July, 2026

  • 3 July

    Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

    Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.07.02) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Зайвсгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан. Энэ талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, дэд хорооны дарга …

  • 3 July

    Зарим байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв

    Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.07.02) нэгдсэн хуралдаанаар зарим байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг (дэлгэрэнгүйг эндээс) Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг (дэлгэрэнгүйг эндээс) Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар нар тус тус танилцуулав. Байнгын хороодын санал, дүгнэлтэд Байгаль …

  • 3 July

    Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилов

    Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.07.02) нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс завсарлага авсан. (дэлгэрэнгүйг эндээс) Өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан тус …

  • 3 July

    Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо

    Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.07.02) нэгдсэн хуралдаан үдээс хойш үргэлжлэн хуралдаж, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Эдгээр төсөл нь 1991 оны Газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд мөрдөх татвар, төлбөр, нөөц ашигласны төлбөрийн зохицуулалтыг тодорхой болгож, гэрээний тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой …

  • 3 July

    Санхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай, Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, …

  • 3 July

    Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв

    Нийгмийн халамжийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өргөн мэдүүлэв. Өнөөдрийн байдлаар нийгмийн халамжийн чиглэлийн зургаан хуулийн хүрээнд эх, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өрх толгойлсон эх, эцэг болон нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд зориулсан 12 төрлийн хөтөлбөр, арга хэмжээг Нийгмийн халамжийн сангаас хэрэгжүүлж байгаа …

  • 3 July

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Н.Наранбаатар, Д.Ганмаа, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат, М.Энхцэцэг, Г.Хосбаяр, А.Ариунзаяа Д.Рэгдэл, П.Ганзориг, Б.Мөнхсоёл, М.Ганхүлэг, Д.Пүрэвдаваа, Б.Түвшин нарын 28 гишүүнээс санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв. Хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд дэвшилтэт технологи, хиймэл оюуныг ашиглах, хувийн хэвшлийг …

  • 3 July

    Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, С.Эрдэнэбат, С.Замира, Б.Мөнхсоёл, Д.Энхтуяа, Г.Хосбаяр, Д.Пүрэвдаваа, Д.Энхтүвшин, П.Батчимэг, Х.Булгантуяа, М.Ганхүлэг, П.Сайнзориг нарын 31 гишүүнээс санаачлан боловсруулсан Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Эрчим хүчний тухай хуулийг 25 жилийн өмнө баталсан бөгөөд энэ хуулиар цахилгаан, дулаан гэсэн хоёр том асуудлыг зохицуулсаар ирсэн байна. Дулаан хангамжийн цар …

  • 3 July

    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар М.Мандхайг, Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатарыг сонгож, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилов

    Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.07.02) нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад 68 гишүүн хүрэлцэн ирснээр 54 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд өнөөдрийн хэлэлцэх асуудлын тов дараалалд өөрчлөлт оруулах асуудалд УИХ дахь МАН-ын бүлгээс хууль эцэслэн батлах санал хураалтын дараа Хууль зүйн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх, Сонгуулийн ерөнхий хорооны …

  • 2 July

    Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

    Хот нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна. Энэ хүрээнд УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр болон холбогдох албаныхан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны орон сууцны хороолол дундах хүүхдийн тоглоомын талбайд ажиллалаа. УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Хот нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аяны хүрээнд хүүхдийн тоглоомын талбайн засвар, арчлалтад түлхүү анхаарч ажиллаж байна. …

  • 2 July

    Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна

    Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Дэлхийн банкны ахлах мэргэжилтэн Эдвард Эндрью Бюкес тэргүүтэй техникийн хяналтын багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны хэрэгжилт болон цаашдын боломжийн талаар санал солилцлоо. Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нийслэлийн шинэ бүтэц, зохион байгуулалтын хүрээнд …

  • 2 July

    ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томилохыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.07.02/ хуралдаан 09.48 цагт 56.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэв. Хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалан явуулав. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.3 дахь хэсэгт “Хорооны дарга, нарийн бичгийн даргыг Хорооны гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилно.” гэж заасныг үндэслэн Улсын …

  • 2 July

    Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 23 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 80.4 хувьтай байна. Тодруулбал, хотын захиргааны хуучин барилгыг “Хүүхэд хөгжлийн ордон” болгон тохижуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосны дагуу “Хүүхдийн ордон-II” буюу Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордны үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд холбогдох байгууллагууд хамтарсан ажлын …

  • 2 July

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Тус хуульд 2020 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулж, хугацааг гурван жилээр сунгаснаар 400 орчим хүнийг цагаатгасан гэдгийг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж онцлов. Харин хуульд “Нэхэмжлэл гаргах эрх …

  • 2 July

    АУКЦИОНЫ ЯЛАГЧ КОМПАНИУДТАЙ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    -Батарей хуримтлуур, нарны станц таван аймагт ирэх өвлийн ачааллаас өмнө ашиглалтад орно- Монгол Улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт /аукцион/ зарлаж, гүйцэтгэгчид /2026.06.18/ тодорсон. Өнөөдөр /2026.07.01/ таван аймагт батарей хуримтлуурын систем, нарны станц байгуулах төслийн гүйцэтгэгчээр шалгарсан компаниудтай Диспетчерийн Үндэсний төв цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгууллаа. Таван аймагт нийт 220 МВт …