Monthly Archives: July 2026

July, 2026

  • 30 July

    Монгол Улсын хуулиудын 55.9 хувьд хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгджээ

    Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хүчин төгөлдөр хуулиудад хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгдсэн эсэх талаарх мэдээллийг нэгтгэн, Улсын Их Хурлын хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сан /monitoring.parliament.mn/-гийн “Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” дэд системд төвлөрүүлэх ажлыг 2026 оны 06 дугаар сард зохион байгуулсан байна. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт Тамгын газар, …

  • 29 July

    Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна

    Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж, Улаанбаатар хоттой холбоотой зарим шийдвэрийг гаргажээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Нийслэл өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилт 57 хувьтай байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ зун нийт 111 км шинэ зам барьж, 31 …

  • 29 July

    Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадыг анх удаа эх орондоо зохион байгуулах эрх авч, өндөр амжилт үзүүлсэн багш, сурагчдын төлөөллийг өнөөдөр /2026.07.29/  хүлээн авч уулзаж, баяр хүргэв. Монгол Улсад 2026 оны долоодугаар сарын 22-27-ний өдрүүдэд болсон тус олимпиадад математикийн боловсрол, амжилтаараа дэлхийд тэргүүлэгч 32 орны 600 гаруй сурагч, зочид зэрэг 1100 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн …

  • 29 July

    435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.07.29/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ  Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, тулгамдсан асуудлын талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Нийслэл хотод өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 573 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж буй бөгөөд бэлтгэл ажил 57 хувьтай байна. …

  • 29 July

    Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр “Азийн бүс нутгийн хүрээлэн буй орчны аюул: Болзошгүй аюул, эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний II хуралд оролцлоо. Тэрбээр Ази тив гамшгийн өндөр эрсдэлтэй бүс нутаг хэвээр байгааг онцолж, гамшгийн эрсдэлийг бууруулахад урьдчилан сэргийлэх бодлого, шинжлэх ухаанд суурилсан төлөвлөлт, хиймэл оюун ухаан, хиймэл дагуулын мэдээлэл, зайнаас …

  • 29 July

    Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ

    Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.07.29/ гамшгаас хамгаалах, эрэн хайх, аврах ажиллагааны олон улсын зөвлөх Винстон Чангийг хүлээн авч уулзан, онцгой байдлын салбарын эрх зүйн шинэчлэл, чадавхыг бэхжүүлэх бодлого болон эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлэг /INSARAG/-ийн гадаад ангилалд бэлтгэх ажлын талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Шадар сайд Н.Номтойбаяр Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж буйгаа …

  • 29 July

    УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.29/ Монголбанкны Ерөнхийлөгч болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг хэлэлцэн, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг, чиглэл өглөө. Улсын Их Хурал “Нээлттэй парламент” зорилгын хүрээнд “И-Монголиа” системд “УИХ-Таныг сонсож байна” цахим сувгийг ажиллуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэдээс ирүүлсэн 300 орчим саналын дийлэнх нь …

  • 29 July

    Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хурлаас бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог байгууллагын даргад хандан давхардсан тоогоор Улсын Их Хурлын 16 гишүүн 71 асуудлаар 16 удаа асуулт, Улсын Их Хурлын 40 гишүүн 129 асуудлаар 27 удаа асуулга тавьжээ. Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын …

  • 29 July

    Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар “Сэлбэ” орон сууцжуулах төслийн талбайд өнөөдөр ажиллалаа. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт нийт 158 га талбайд хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Мөн 5780 хүүхдийн суудалтай таван сургууль, 1520 хүүхдийн суудалтай найман …

  • 29 July

    Иргэд нийгмийн харилцаа, хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлаа УИХ-ын гишүүнд уламжиллаа

    Иргэд Улсын Их Хурлын гишүүнтэй биечлэн уулзаж, санал хүсэлтээ уламжлах боломжийг бүрдүүлсэн “Нээлттэй парламент” танхимд өнөөдөр (2026.07.28) Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ажиллаж, 21 иргэнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх нь сонсголын, харааны болон тулгуур эрхтний бэрхшээлтэй байсан бөгөөд өөрсдөдөө тулгарч буй нийгмийн харилцаа, эрүүл мэндийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудал, санал хүсэлтээ уламжилсан юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн …

  • 28 July

    “СМАРТ СЭЛБЭ СИТИ”-Г ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ХҮРГЭХ ХҮРЭЭНД МКВ-ИЙН ҮНИЙГ БУУЛГАХ ҮҮРЭГ ӨГӨВ

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр /2026.07.28/ танилцав. Тус төсөл нь Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэсвгэрт нийт 158 га газарт хэрэгжиж байна. Орчин үеийн ухаалаг хот буюу “Смарт сити” зарчмаар төлөвлөсөн үндэсний хэмжээнд загвар болох уг төслийн талбайд,  -113 блок, 8,575 айлын орон сууц -5,780 суудалтай 5 …

  • 28 July

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн үр дүнд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ

    Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг баталснаар бизнес эрхлэгчдэд олон шинэ боломж авчирлаа. Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Б.Жаргалан, Г.Очирбатаас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулсан энэхүү хуулиар эдийн засгийн эрх чөлөөг хангах зарчим, төрийн бодлого, зохицуулалтыг тодорхой болголоо. Мөн бизнесийн үйл ажиллагаатай холбогдуулан төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах, …

  • 28 July

    Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна

    Нийслэлийн Замын төсөл, хөтөлбөр эрчимжүүлэх төслийн зохицуулагч Л.Хосбаяр өнөөдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд хэрэгжиж буй сургуулийн барилгын төслийн ажлын явцтай танилцлаа. Тус хороонд баригдаж буй 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил одоогоор 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Барилгын ажлыг “Хуягт Харш” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол Улс 2022 онд боловсролын барилга байгууламжийн норм, стандартаа шинэчилснээс хойш уг сургууль …

  • 28 July

    Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил дууссан байна

    Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс ажиллуулахад бэлэн болсон байна. Тус сургуулийн барилгын ажлыг “Ай Ди Си Пропертиз” ХХК гүйцэтгэсэн бөгөөд ашиглалтад оруулах бэлтгэлийг хангаад байна. Өмнө нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуульд нэг ээлжид 6500 орчим …

  • 28 July

    Жил бүр ярьдаг, жил бүр давтагддаг 10 асуудал

    Нийгэмд шинэ асуудал гарахаасаа илүү хуучин асуудлууд нь дахин сөхөгддөг. Өвөл болохоор утаа, хавар болохоор замын нүх, зун болохоор үер, намар болохоор түгжрэл. Улирал солигдох бүрт асуудал нь л ээлжилдэг болохоос шийдэл нь төдийлөн өөрчлөгддөггүй. Иргэдийн бухимдал, шүүмжлэл дагуулсаар байгаа дараах асуудлууд өнөөдөр ч бодитой шийдлээ хүлээсээр байна. 1. Түгжрэл Автомашины тоо жилээс жилд өсөж байгаа ч замын сүлжээ, нийтийн …