Иргэний мэдээлэл
February, 2017
-
16 February
Кимийн угсааны хүнд тохиосон үхэл: Ким Жөн Намын аминд хүрэх болсон шалтгаан юу вэ?
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгт ах нь болох Ким Жөн Намыг өчигдөр Малайзын нийслэл Куала-Лумпур хотын нисэх онгоцны буудалд байхад нь үл таних этгээдүүд хортой зүүгээр хатган хөнөөсөн хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Ким Жөн Нам гэж хэн болох тухай ВВС телевизийн тоймчийн бичсэнийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. ЛОНДОН. /ВВС/. Ким Жөн Нам …
-
15 February
Үнэ чөлөөлж, монополийг задал
Үнийг чөлөөт зах зээлээр биш, хууль журмаар тогтоох нь зөвхөн шийдвэр гаргагчдад ашигтай. Харин хэрэглэгчдэд ашиггүйгээр барахгүй, урт хугацаанд бүр ч ноцтой хохирол учруулдаг. Эдийн засаг нь нээлттэй, чөлөөт зах зээлтэй улсад бүх бараа, үйлчилгээний үнэ зөвхөн эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтээсээ хамааран хамгийн оновчтой тогтоогддог бөгөөд тийм чөлөөт үнийн тогтолцоонд л тухайн бараа, үйлчилгээ олдоц сайтай байдаг. Социализм нурсан суурь шалтгаан бол …
-
14 February
Итгэл найдвар тээсэн шинэ нийслэл
Бразил Улс нийслэл хотоо хамгийн амжилттай шилжүүлсэн улсын нэг. Шинэ нийслэл байгуулах их бүтээн босголт нь тэдний мөнгө санхүүгийн хүчийг шавхаж, эдийн засгийг туйлдуулсан гэх боловч ирээдүйн хөгжлийн төлөөх үнэлж баршгүй хөрөнгө оруулалт байлаа. Бразилчуудын бахархал, үсрэнгүй хөгжлийн итгэл найдвар Бразилиа хотын түүх биднийг ч гэсэн зоригжуулах буй за.Цойлон нисэх хүлэг 1960 онд байгуулагдсан Бразилиа хот бол их өвөрмөц зохион …
-
13 February
Монголыг хэн тагнадаг вэ
Монголчуудын талаарх Америкийн тагнуулын байгууллагын мэдээлэл 2017 он гараад олон сонин содон үйл явдал дэлхий дахинд өрнөж байна. Түүний дотроос АНУ-ын Тагнуулын төв газар дэлхий дахинд явуулсан тагнуулын ажиллагааны нууцын зэрэглэлээс гарсан мэдээ, тайлан, зураг, схем, дүн шинжилгээ, баримт зэргийг багтаасан 13 сая мэдээллийг нийтэд ил болгож интернетэд байрлуулсан явдал нь олны анхаарлыг ихэд татав. Мэдээж зарим мэдээллийг аль 10-20 …
-
13 February
Төлбөрийг Хөгжлийн банк, Монголбанкны эх үүсвэрээр барагдуулах уу?!
-Засгийн газар бондын төлбөрт 580 сая ам.долларыг гуравдугаар сарын 21-н гэхэд төлөх ёстой “хайчин гал” дунд байгааг тооцох ёстой. Үүнтэй зэрэгцээд лав 49%-ийн үнэ цэнэ болох 400 сая ам.долларыг “Монголын зэс” корпорацид төлөх үүрэгтэй болж байна- УИХ-ын намрын чуулган “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэрийг гаргаснаар өндөрлөлөө. Уг асуудлыг хэлэлцэх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн чуулганы завсарлагаар гишүүд …
-
9 February
362 чеченийг цааш харуулсан бөглүү тайгын анчны түүх
Володя Якут – Чечений нэгдүгээр дайны домогт мэргэн бууч. 18 настай якут хүү Володя бол алс холын бугын суурингийн анчин- булганы ангууч билээ. Якутск хот руу давс, сумны нөөцөө авахаар ирээд санамсаргүй цайны газрын зурагтаар Грозный хотын гудамжинд хэвтэх Орос цэргүүдийн цогцос, шатаж байгаа танкнуудын тухай харж, “Дудаевын мэргэн буучид” гэх мэт үгсийг олж сонсжээ. Энэ бүхэн түүний тархинд гүн …
-
8 February
Ядуу Монголын ядарсан сэтгэлгээгээр тоглож буй G-TIME
Өглөө ажилдаа ирэхэд л цахим ертөнцийн нэг найз маань “цалингаа хүлээж суухгүй бөөн бөөнөөр нь мөнгө олох арга зааж өгнө” гэх зурвас үлдээсэн байдаг боллоо. Худлаа гэвэл хар би цалингаа авсан гэж ирээд л дансанд нь их хэмжээний мөнгө орсон гэх зурвасыг харуулна. Бүр энэ чиглэлийн янз бүрийн фэйсбүүк бүлэгт оруулж “тархи угаах” ажиллагаагаа явуулахыг завдах боллоо. Тэгвэл ганцхан миний …
-
3 February
Нээлттэй хаалганы бодлого буюу Канад улсад яагаад олон дүрвэгч хэрэгтэй болов?
-Дүрвэгчдийг хувиасаа ивээн тэтгэдэг хөтөлбөр гарч, тэр нь өнөөг хүртэл хэрэгжиж байгаа аж- Барууны ихэнх оронд цагаачлалын урсгал нэмэгдэхийн хэрээр дургүйцэл, эсэргүүцэл илэрхийлэгчид олширч байхад мянга мянган канадууд Оттава дахь Засгийн газраасаа аль болох олон цагаач авахыг шаардаж байна. Тэд үүнийхээ төлөө хувиасаа ч мөнгө төлөхөд бэлэн байгаа бөгөөд татвараар төдийгүй бэлнээр хандив өргөхдөө дуртай байна. Учир нь Канадад цагаачдын …
-
3 February
Асрамжийн газрын хүүхдүүд 18 нас хүрээд хаачдаг вэ?
Асрамжийн газрынхан нийгмийн эмзэг нэгэн бүлэг. Хэн дуртай нь халдаж болдоггүй хүүхдүүдийн ертөнц байдаг. Аав, ээжээсээ өнчирч хоцорсон, эсвэл амьд сэрүүн байлаа ч эцэг эх нь асран хамгаалах чадваргүй, хорих ангид ял эдэлдэг, хөдөлмөрийн бэрхшээлтэй, бүр хорвоод хүн болж мэндлээд “гологдсон” хүүхдүүд асрамжийн төвд хүмүүждэг. Одоогоор улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй асрамжийн төв үйл ажиллагаагаа явуулж байна. Асрамжийн …
-
2 February
Шинэ нисэх онгоцны буудал ба эдийн засгийн чөлөөт бүс
Шинэ Чингис Хаан ОУНБ нь одоогийн Чингис Хаан ОУНБ-аас ойролцоогоор 36 км зайтай сүндэрлэж буй бөгөөд 2 сар орчмын дараа (2017.01.01) төслийн гүйцэтгэл дуусна гэж төлөвлөөд байгаа. Үндсэн гүйцэтгэлээс гадна, гэрээлэгчдийн гүйцэтгэл, зам, гадаад, дотоод тохижилт, цэцэрлэгжүүлэлт, техникийн туршилтын хугацаа, хүлээн авах, нүүх процессыг хамруулаад 2017 оны сүүл 2018 он гэхэд бүрэн ашиглаж эхлэх боломжтой, Гэхдээ гадаад болон дотоод орчны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл