БОНХАЖЯ болон Мобиком Корпораци дэлхийд нэн ховордсон мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллах “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийг БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Ц.Цэнгэл болон Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал ноён Дэвид Холлидэй нар үйлдсэн юм. Энэхүү санамж бичиг нь ирэх зургадугаар сарын 1-нээс 2017 оны арванхрёрдугаар сарын 31-нийг хүртэл хүчин төгөлдөр байх юм. Арга …
Tag Archives: БОНХЯ
May, 2015
-
15 May
Ерөнхий сайд “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган”-д илгээлт ирүүллээ
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Иргэдийн байгаль хамгаалах хандлага, ухамсартай үйл ажиллагаа, идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа эрс идэвхжин шинэчлэгдэж, улсын хэмжээнд 40 гаруй мянган иргэнийг нэгтгэсэн 1600 гаруй нөхөрлөл 8,2 сая га талбайг хариуцан хамгаалж, үйл ажиллагаа явуулж байна. Чуулганд оролцогчддод хандаж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ирүүлсэн …
-
6 May
Д.Оюунхорол Японы байгаль орчны дэд сайд Шигео Китамураг хүлээн авч уулзлаа
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Монгол Улсад айлчилж буй Япон улсын Байгаль орчны дэд сайд ноён Шигео Китамураг хүлээн авч уулзлаа. Ноён Шигео Китамура найрсаг дотноор хүлээн авч буй сайд Д.Оюунхоролд талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааны хэд хэдэн асуудлыг хөндөж ярьсан юм. Монгол, Япон улсын Засгийн газар хооронд байгуулсан Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн хүрээнд Хамтарсан кредит олгох …
February, 2015
-
9 February
Азийн бүсийн сургалт монголд эхэллээ
“Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Био аюулгүй байдлын асуудлыг тусган оруулах, нөөц боломжийг дайчлах, чадавхийг бэхжүүлэх” сэдэвт Азийн бүсийн сургалт өнөөдөр эхэллээ. Монгол Улс НҮБ-ын суурь гурван Конвенцийн нэг болох Биологийн олон янз байдлын конвенцийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Био аюулгүй байдлын Картагены Протоколыг 2002 онд соёрхон баталж, 2007 оноос Хувиргасан амьд организмын тухай …
-
5 February
Хог, хаягдлын асуудлыг хамтын хүчээр шийднэ
–Нийслэлд жил бүр 850 мянган тонн хог хаягдал үүсдэг- БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Ногоон хөгжил стратеги төлөвлөлтийн газраас НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй “Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог дэмжих” үндэсний сургалт семинар өнөөдөр эхэллээ. Гурван өдрийн турш үргэлжлэх үндэсний хэмжээний сургалт,семинарт НҮБ-ын Олон Улсын Байгаль орчны технологийн төв, …
-
5 February
БОНХАЖ-ын салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө
БОНХАЖЯ-ны салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд тус яамны удирдлага, аймаг, нийслэлийн газрын дарга нар, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны дарга нар оролцсон юм. Энэ үеэр БОНХАЖЯ-ны бодлого, 2015 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, орон нутаг дахь салбар байгууллагын үйл ажиллагааны уялдаа, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, үйлдвэржилттэй холбоотой агаар, ус, хөрсний бохирдол, байгалийн нөөцийн хомсдол, бэлчээрийн доройтол, цөлжилт гээд …
-
3 February
Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж эхэлнэ
Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Зохицуулах зөвлөлийн анхны уулзалт өнөөдөр боллоо. Энэ сарын 21-нд БОНХАЖЯ-наас “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, ажлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хойшид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан. Уг уулзалт ярилцлагын үр дүнд сайдын тушаалаар дээрх …