Сүүлийн 2-3 жилд Яармаг орчмын зарим орон сууцны хорооллын цэвэр усны шугамаас зэвтэй ус гарч байгаа талаар иргэд мэдээлэх болсон. Тиймээс Улаанбаатар хотын удирдлага уг асуудлыг шийдэхийг үүрэг болгож, Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар 1.5 км шугамыг шинэчилсэн бол арваннэгдүгээр сарын 15-нд …
Tag Archives: нийгэм
October, 2024
-
15 October
“Сүнжин Гранд”-ын хойно байрлах үерийн хамгаалалтын далангийн ажил 90 хувьтай үргэлжилж байна
Өнгөрсөн 2023 оны үер болон энэ зуны хүчтэй борооны улмаас Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын зарим даланд эвдрэл үүссэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийт есөн байршилд үерийн хамгаалалтын даланг үе шаттай засварлаж байна. Энэ талаар ГУББГ-ын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа. Тэрбээр “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Сүнжин Гранд”-ын хойно байрлах үерийн хамгаалалтын босоо түшиц хана өнгөрсөн зуны үерийн …
-
15 October
“Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авто замын засвар, шинэчлэлийн ажлын явц болон “Зогсоол” хөтөлбөрийн талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцууллаа. Энэ онд нийт 87 байршилд авто зам шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 5, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 17 байршилд авто зам шинэчилсэн. Үргэлжлүүлэн нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 65 байршилд зам шинэчлэхээс өнөөдрийн байдлаар 50 байршилд 75.5 км …
-
15 October
Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болно
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна. Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байрууд: -Баянгол дүүрэг 96 дугаар сургууль; -Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль; -Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль; -Сонгинохайрхан дүүрэг 83 дугаар сургууль; -Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургууль; -Хан-Уул дүүрэг 34 дүгээр сургууль; -Налайх дүүрэг Политехник коллеж; -Багануур дүүрэг Гүн …
-
15 October
АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 886 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 10 дугаар сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 71 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 53 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 2 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад …
-
14 October
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Х.Нямбаатарыг улираан дэвшүүллээ
НИТХ-ын анхдугаар хуралдаанаар нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Хишгээгийн Нямбаатарыг нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжлээ. Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны шийдвэр, холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Ирэх 4 жил нийслэлчүүдийн хувьд их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжлийн он жилүүд байх …
-
14 October
Төв талбайд жуулчны мэдээлэл сурталчилгааны төвийг шинээр нээлээ
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гадаад, дотоодын иргэд, жуулчдад хэрэгцээт мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх зорилгоор жуулчны мэдээлэл сурталчилгааны төвүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд “Жуулчны мэдээллийн төв”-ийг шинээр нээн ажиллуулж эхэллээ. Жуулчны мэдээлэл сурталчилгааны төв нь анх 2013 оны долоодугаар сарын 5-ны өдөр эхний салбарынхаа үйл ажиллагааг эхлүүлж байсан бол өнөөдөр байнгын үйл ажиллагаатай …
-
14 October
Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл хэвийн явагдаж эхэллээ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд “Иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль явагдаж дууссан аймаг, нийслэлийн холбогдох нутаг дэвсгэрийн шилжин суурьших хөдөлгөөнийг 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн сэргээж, …
-
11 October
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж. Батбаясгалан саналаа өглөө
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт эхэллээ. Энэ удаагийн ээлжит сонгуулиар нийслэлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 тойрог 45 мандат, дүүргийн 181 тойргийн 313 мандатын төлөө нам, эвсэл, бие даагчид нэр дэвшин өрсөлдөж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж. Батбаясгалан өнөөдөр өглөө 07.00 цагт санал авах 28-3-1 дүгээр хэсэг дээр саналаа өглөө. Тэрбээр “Монгол Улсын засгийн …
-
10 October
2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аж ахуй нэгжүүдэд уриаллаа
Аялал жуулчлалын Үндэсний хорооны ээлжит дөрөвдүгээр хуралдаан боллоо. Хуралдааныг Ерөнхий сайд, Аялал жуулчлалын Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж “Go Mongolia 2.0” хөтөлбөр болон дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцлээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. 2024 онд “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” нэгдсэн брэндинг дор гадаад сурталчилгаа хийсний үр дүнд Монгол …
-
9 October
“Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах зорилготой “Go Mongolia” зэрэг зорилтот ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Монгол Улсыг олон улсад сурталчлах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэлэлцэн баталлаа. Дэлхий дахин улам даяаршиж буй энэ цаг үед улс орны талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх, иргэд хоорондын харилцаа, улс хооронд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх, Монгол Улсын …
-
9 October
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц төвийг байгуулахад Их Британи улстай хамтран ажиллана
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайттай уулзлаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн зах зээлийн E-job платформыг хөгжүүлэн улсын хэмжээнд нэвтрүүлж, ашиглаж байна. Тус платформоо сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн цогц, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх, эдийн засгийн өсөлт, ажиллах хүчний оролцоог дэмжихээр “High Street Job Center” хөдөлмөрийн …
-
8 October
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр сум хүртэлх замын эхний хэсгийг ашиглалтад орууллаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зүүн бүсийн автозамын бүтээн байгуулалттай танилцлаа. Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр сум хүртэлх 52,5 км хатуу хучилттай авто замын эхний хэсгийг ашиглалтад орууллаа. Энэхүү зам нь Хэнтий аймгийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумд, Ульхан боомт чиглэлийн авто замын нэг чухал холбоос болно. Замын бүтээн байгуулалтыг “Тэгш плант” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ …
-
8 October
Сэтгүүлч О.Бат-Ундрах, Б.Гандолгор нарын нийтлэл “Хамтын эрэн сурвалжилга-2024” хөтөлбөрийн шилдэг бүтээлээр шалгарлаа
Монголд анх удаа хэрэгжүүлсэн “Хамтын эрэн сурвалжилга-2024” үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг бүтээлээр Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг”холбооны гишүүн, эрүүл мэндийн сэтгүүлч О.Бат-Ундрах, Б.Гандолгор нарын “Эрүүл мэндийн даатгалын санг ингэж тонодог” нийтлэл шалгарлаа. Тус хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад нийслэл, орон нутгаас 18 сэтгүүлч тэнцэж, тэд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эрэн сурвалжлах сэтгүүл зүйн багц сургалтуудад хамрагдаж, олон улсын туршлагыг судалжээ. Оролцогчид сургалтын …
-
8 October
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч, эздийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хороо хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувь буюу 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Тогтоолыг 2025 оны 4 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө. Мөн уул уурхай, барилга, зам тээвэр гэхчлэн тодорхой салбарууд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл