Засгийн газрын шийдвэрээр өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн төмөр болон цагаан зудтай сумын малчин өрхөд 1160 тн гурил, 580 тн цагаан будааг хуваарилан олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу 21 аймагт тусламж хүргэх цуваа орон нутгийг зорилоо. Мөн малчин ард иргэдэд зориулсан иргэд, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хандив, тусламжийн барааг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах …
Tag Archives: нийгэм
March, 2024
-
2 March
21 аймгийн хаваржилт хүндэрсэн 100 суманд туулах чадвар сайтай автомашиныг олгож эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 286 дугаар тогтоолоор орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу өвөлжилт, хаваржилт нэн хүндэрсэн 21 аймгийн 100 суманд туулах чадвар сайтай, шинэ буюу 100 километрээс бага гүйлттэй, орон …
-
1 March
А.Нарантуяа: Аж ахуйн нэгжүүд Киргиз Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлоход хоёр улсын мал эмнэлгийн албанаас хорио цээрийн асуудал байхгүй боллоо
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиевын урилгаар 2024 оны 02 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа, Бүгд Найрамдах Киргиз Улсын Усны нөөц, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн яамны харъяа Мал эмнэлгийн …
-
1 March
Зудтай аймаг, сумдад 318 резидент эмч ажиллана
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тушаал гаргаж нийт нутгаар хаваржилт хүндэрч, улсын болон эрүүл мэндийн салбарын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан зудын нөхцөлд байгаа аймаг, сумдын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хэвийн үзүүлэх зорилгоор ЭМЯ-ны харьяа төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагад суралцаж байгаа резидент эмч нарыг өнөөдөр …
-
1 March
Шар усны үерийн эрсдэлээс сэргийлэн Сэлбэ голын 165,020 тонн мөсийг тээвэрлээд байна
Сэлбэ голын урсцыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор хоёрдугаар сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн шөнө буюу хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 1-нд шилжих шөнө 818 рейсээр 15,800 тонн мөсийг зөөж, Туул голын сав газарт буулгалаа. Ийнхүү 15 хоногийн хугацаанд нийт 8251 рейсээр Сэлбэ голын 165, 020 тонн мөсийг тээвэрлээд байгаа юм. Техник …
-
1 March
Олон үндэсний хоолны тогооч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
“Монголд зочлох жил”-ийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэмжлэгтэйгээр НЗДТГ, УБЗАА, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон мэргэжлийн бусад байгууллагууд хамтран Олон үндэсний хоолны тогооч бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлал өндөр хөгжсөн, үндэстний хоол зоогоороо алдартай Узбекистан, ОХУ, Турк, Тайланд, БНСУ, Япон Улс болон Хонконгод туршлага судалж, тогооч нарыг ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах юм. …
-
1 March
Метронд шаардагдах цахилгааны эх үүсвэрийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлнэ
Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метро нь газар доорх инженерийн байгууламж тул цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр шаардлагатай. Метронд шаардагдах цахилгааны эх үүсвэрийг ирэх аравдугаар сард ашиглалтад орох Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлэхээр төр, хувийн хэвшлийн харилцан хэлэлцээр хийжээ. Монгол Улсын …
-
1 March
0-16 насны хүүхдүүд төрийн өмчийн бүх музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой
Жил бүрийн 3-р сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг орон даяар зохион байгуулдаг. Тодруулбал, Соёлын сайдын тушаалаар төрийн өмчийн бүх музей 3-р сарын 1-5-нд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Чингис хаан” музейгээс дараах мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан өглөө. “Манай улс 0-16 насны бүх хүүхдэд төрийн болон орон нутгийн бүх музейгээ үнэгүй үзүүлдэг. Хүүхдүүд ангиараа, найзуудаараа, ганцаараа …
-
1 March
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг зохион байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, байгаль орчны салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт, …
-
1 March
Х.Итгэлт: Энэ онд 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, шинээр 21 зүтгүүр авч, хөдлөх бүрэлдэхүүнээ нэмэгдүүлнэ
Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Х.Итгэлттэй 2024 онд төмөр замын салбарт хийгдэх онцлох ажил, бүтээн байгуулалтуудын талаар ярилцлаа. -2024 онд төмөр замын салбарт хийгдэх бүтээн байгуулалтуудыг дурдвал? -Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгосонтой уялдуулж зам, тээврийн салбарт Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил гэсэн зорилт дэвшүүлсэн. Үүнтэй уялдуулан …
-
1 March
Улсын онцгой комисст нийт 2.7 тэрбум төгрөгийн хандив,тусламжийг ирүүлсэн байна
Зудын гамшигт өртсөн малчин иргэдэд хүргэх хандивын аянд иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагууд мөнгөн болон эд материалын дэмжлэг үзүүлж, нэгдэж байна. Энэ хүрээнд хоёрдугаар сарын 29-ны өдөр “Ачит-Ихт” ХХК 100 сая төгрөг, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын хамт олон 625.000 төгрөг хандивласан бол “Бөмбөгөр” худалдааны төвийн түрээслэгчид 3.8 сая төгрөг болон хувцас эд материалын тусламж үзүүлж, УОК-т хүлээлгэн өглөө. Малчдад туслах …
-
1 March
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2024 оны гуравдугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага …
February, 2024
-
29 February
Б.Энхболд: Зудын үед төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай, тэгш хүргэх хариу арга хэмжээг оновчтой авч хэрэгжүүлэх шаардлагатай
ХЭҮК долоо хоног бүрийн Пүрэв гараг бүр хүний эрхийн тулгамдаж буй асуудал, Комиссоос авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон цаг үеийн мэдээллийг хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд хүргэдэг уламжлалтай. Энэ удаагийн /2024.02.29/ хэвлэлийн бага хурлаар Комиссын гишүүн Б.Энхболд шударгаар шүүлгэх эрх болон гамшгийн үед хүний эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ. СҮХБААТАР, ТӨВ, ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД КОМИССЫН ГИШҮҮНИЙ ШААРДЛАГА …
-
29 February
Х.Нямбаатар: Нийтийн тээврийн салбарыг төрөөс татаас авдаггүй болгохыг зорьж байна
НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэж буй асуудлуудтай холбоотойгоор төлөөлөгчид асуулт, санал хэлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хариулсан юм. НИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг: Нийтийн тээврийн салбарт өгдөг татаасыг хэрхэн бууруулах гэж байна вэ? Гурван жилийн өмнө нэг автобусанд жилдээ 100 сая орчим төгрөгийн татаас өгдөг байсан. Одоо энэ тоо гурав дахин өсөх гэж байна. …
-
29 February
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 484 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгааг хийж Нийслэлийн 2024 оны …