Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинэ цагийн төрийн удирдах ажилтнуудыг 100 жилийн турш бэлтгэж ирсэн Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тус академийн туганд зүүж өгөв. Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, шинэ цагийн төрийн албаны сургууль …