БЭЭЖИН. /Sputnik/. БНХАУ болон ОХУ хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гаднаас ямар ч дарамт шахалт үзүүлээгүй байна гэж Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэдэгдэв. Москва, Бээжин хоёр “стратегийн түншлэл”-ийн харилцаатай гэж тэрбээр мэдэгджээ. Мөн тэрбээр, “БНХАУ харилцан хүндэтгэх, харилцан ашигтай ажиллах зарчимд суурилан ОХУ-тай харилцаагаа хөгжүүлж байгаа. Олон улсын тавцанд гарсан өөрчлөлт хоёр улсын харилцаанд нөлөөлөхгүй. ОХУ-тай хийж …