БНХАУ-ОХУ-ын харилцаанд гадны дарамт шахалт байхгүй гэв

145811302056e909fc7a47b

БЭЭЖИН. /Sputnik/. БНХАУ болон ОХУ хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гаднаас ямар ч дарамт шахалт үзүүлээгүй байна гэж Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэдэгдэв.

Москва, Бээжин хоёр “стратегийн түншлэл”-ийн харилцаатай гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, “БНХАУ харилцан хүндэтгэх, харилцан ашигтай ажиллах зарчимд суурилан ОХУ-тай харилцаагаа хөгжүүлж байгаа. Олон улсын тавцанд гарсан өөрчлөлт хоёр улсын харилцаанд нөлөөлөхгүй. ОХУ-тай хийж буй харилцаагаа хөгжүүлэхэд БНХАУ-д гаднаас ямар нэг дарамт шахалт үзүүлээгүй” гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: Монцамэ

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …