Дөрөв: Бидний танилцсан “Алтайц”-ууд Уулын Алтай нутгийн уугуул үндэстэн болох Алтайцуудын хэл соёл, угсаатны бүрэлдэхүүний талаар дээр цухас үгүүлсэн. Бид АБНУ-ын нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал Николай Васильевич Экээевтэй уулзах дашрамд энэ талаар яриа өрнүүлж, Алтайцууд чухам ямар ямар овог угсаатнуудаас бүрддэг болохыг асууж сонирхсон юм. Дашрамд хэлэхэд Николай Васильевич маань Алтайц хүн бөгөөд өмнө нь хэдэнтээ дурьдагдсан АБНУ-ын Засгийн газрын …