Ховд аймгийн нийгмийн асуудлуудыг шийдэх, эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хүүхэд залуусын боловсролыг бүх талаар дэмжих, аймгийн түүхэн өв санг хамгаалах, хойч үедээ таниулан үлдээхэд чиглэн 2004 онд байгуулагдсан цагаас хойш нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан” ТББ-ын 10 жилийн ой, шинэ жилийн баярын цэнгүүн 2014 оны 12 сарын 19-нд Улаанбаатар хотод болж өнгөрлөө. …