Дэлхийд Монголоо сурталчилдаг урлагийн авьяастнуудын тэргүүн эгнээнд циркчид багтана. Эх орондоо орох оронгүй, уран бүтээлээ үзэгчдэд толилуулах тайз, манежгүй шахам болчихоод байгаа тэд гадаадын циркэд гэрээгээр тоглож, дэлхийн шилдгүүдийн шагналыг “хамдаг”. Харин эх оронд нь хотын төвд орших цэнхэр дээвэртэй барилга нь өнгө зүсээ өөрчилж, баар, банк, автомашины дугуйн засварын, PC тоглоомын газар болж, зарим хэсгээ түрээслүүлчихээд байгаа. Жорлон нь …