Манай сайт эх орондоо болон дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа Монголчуудаа зориулан бурханы шашны дээдийн ном уншлагыг оруулж байна. Эрхэм хүмүүн та хийморь сүлдээ сэргээх, холын аян замд гарах, олз омог олох, хар цагаан хэл амнаас сэргийлэх, өвчин эмгэгээ эдгээх, бузар дэвийг ариутгах, ажил үйлсээ бүтээхүйн тухайтад эдгээр судар номноос өөртөө тохирохыг нь сонгон сүслэн уншуулж, арц хүж асаан ариутгаваас сэтгэлийн их хүч энерги өөртөө хураан, санасан хэргээ бүтээхүйн магад учир буй юм.
Ном уншлага бүрийн эхэнд тухайн сан ариутгал ямар үйлсэд чухаг болохыг дурьдаж байгаа. Та болгооно уу …
Хийморийн сан – Хийморь лүндааг сэргээх, ам нас батжуулах, ажил үйлс бүтээх
Audio Player
Цагаан шүхэрт – Бусдын хорлол, хар цагаан хэл ам, идээ унд, хувцас тэргүүтний бузрыг арилган өвчин эмгэгийг илааршуулах
Audio Player
Мэгзэм – Язгуурын 3 бурхан, богд ламд даатгал одуулах уншлага
Audio Player
Цагаан дарь эх – Цаг бусын муу зүйл бүхнээс авран гэтэлгэх
Audio Player
Самба нүрдэв – Ажил үйлс бүтээх
Audio Player
Ариун сан – Бузар дэвийг арилгах
Audio Player
Галын сан – Гал голомтыг ариусгах
Audio Player
Ногоон дарь эх – Элдэв гай барзад, муу зүүд совинг арилгах
Audio Player
Хамчу нагво – Хар хэл ам, атаа жөтөөг хариулах
Audio Player
Маанийн ерөөл – Бурхан болоочдын хойдын буянг тэгшлэх
Audio Player
Нүрзэд – Ажил үйлс түргэн бүтээхийн тухайд
Audio Player
Хэрвээ ажиллахгүй байгаа бол таны вэб хөтөчид таарахгүй байна. Mozilla Firefox ашиглана уу.
Chrome хөтөч дээр Мр3 тоглуулагчийн “play” товч нь харагдахгүй байгаа ч та тухайн газар нь дарж уншуулна уу..