Ач охиноо хүчирхийлсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 11-ний өдөр  өвөө нь таван  настай ач охиноо хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг бүртгэгдсэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тус хэргийг 58 настай А архидан согтуурсан байх үедээ үйлдсэн байж болзошгүй байгаа бөгөөд охины аав, ээж цагдаагийн газарт дуудлага өгчээ.

Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн 85 хувь нь ойр дотнын танил хэн нэгэндээ хүчирхийлүүлсэн байдаг учраас эцэг, эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Санал болгох мэдээ

Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна

​Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй “Дүүжин …