Сар шинээр 4 хоног амарна

a67e87167b9aac7bf7e5c86edc9b8793“Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярыг хотол олноороо энэ долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлнэ. Сар шинийн баяраар хэдэн хоног амрах талаар сонирхсон иргэд цөөнгүй байна. УИХ-аас 2013 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдүүдийн тухай хуулинд өөрчлөлт оруулан сар шинийн баяраар гурав хоног амардаг болгосон. Энэ жилийн сар шинийн баярын шинийн нэгний өдөр энэ сарын 19-нд тохиож байгаа юм. Мөн цагаан сар нь амралтын өдрүүдтэй давхцаж байгаатай холбогдуулан 4 хоног амрах юм байна. Тиймээс иргэд энэ сарын 19-нээс 22-ныг дуустал амарч, 23-ны даваа гаригт ажил, сургуульдаа явна.

Б.Нарангэрэл

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …