Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч дарга С.Амарсайхан “Галзууруулагч” хэмээх Модон хонь жилийн босгон дээр дүүргийн ахмад настай, азай буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Сайн номун хийдийн лам нар 1000 зул өргөх ёслол зохион байгуулж Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Хийморийн сан, 4 уулын зэрэг ном хурж сүсэгтэн олныхоо заяа буяныг даатгалаа.