Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан ахмадуудаа хүндэтгэл үзүүллээ

11007699_885364151514214_1438235829_n (1)2014 оны 01 дүгээр сарын 21-нд Налайх дүүргийг Эко Налайх дагуул хот болгох тухай иргэдийн санал асуулга болсон. Уг санал асуулгаар Налайхчууд дүүргээ хот болгох саналыг 96,4 хувийн саналаар дэмжсэн билээ. Энэхүү санал санаачилгыг гаргаж, Эко Налайх дагуул хотын хөтөлбөр төслийг боловсруулан нийслэлийн ИТХ-д өргөн барьсан хүн бол тус дүүргээс сонгогдсон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан юм. Сайнбуян агсны үр хүүхдүүд уламжлал болон жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн Сайн Номун хийдтэй хамтран ахмадууддаа хүндэтгэл үзүүлж заншжээ. Энэ заншлаар 22 дахь жилдээ Модон хонь жилийн босгон дээр дүүргийн ахмад настай, азай буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Сайн номун хийдийн лам нар 1000 зул өргөх ёслол зохион байгуулж Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Хийморийн сан, 4 уулын зэрэг ном хурж сүсэгтэн олныхоо заяа буяныг даатгалаа.

    Энэ үеэр С.Амарсайхан төлөөлөгч өнгөрсөн онд хийсэн ажлаа нутгаасаа сонгогдсон төлөөлөгч хүний хувиар товч  тайлагнаж, цаашдаа хийхээр төлөвлөсөн олон ажилд нутгийн иргэдийн санал санаачилга, дэм тус хэрэгтэйг онцолсон юм. Мөн ахмад настай, азай буурлууддаа сар шинийн баяр болохтой холбогдуулан гарын бэлэг гардуулан өглөө.

    Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхантай цөөн хором ярилцсан юм.

download

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Цаашдаа ямар ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Тоочвол олон ажил байна. Нийслэлтэй хөрөнгө оруулалт, төсөв, бодлого шийдвэртэй холбоотой олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн, хийж байгаа, төлөвлөсөн гээд дурдвал олон зүйл бий. Үүнээс дурдвал Налайх дүүргийг хот болгох асуудал. Налайх хотыг байгуулах, эрхзүйн орчныг нь бүрдүүлэх тал дээр тодорхой хугацаанд ажиллаж холбогдох хулуь тогтоомжийг судалсны үндсэн дээр өнгөрсөн 7 дугаар сард нийслэлийн ИТХ дээр Налайхыг хот болгох асуудлыг өргөн барьж тогтоолын төслийг дагуу иргэдээр хэлэлцэгдээд дахин ИТХ-аар орж хэлэлцүүлэгдэх шатандаа бэлтгэл ажил хийгдээд явж байна. Энэ асуудал шийдэгдээд мөн дагалдах хууль дүрэмд өөрчлөлт шинэчлэлт орсноор налайх дүүрэг хот болж хөгжих боломж эрхзүйн хувьд бурдэх юм. Ингэснээр нийслэлд дулгамдаад байгаа агаарын бохирдол, хүн амын төвлөрөл, хөрсний бохирдол, дэд бүтцийн зэрэг тулгамдаж байгаа асуудлаа шийдэх хамгийн гол гарц нь алслагдсан дүүргүүдийг хот болгож бие дааж хөгжүүлэх юм.

Мөн дүүргийн ард иргэдийн аж амьдралыг сайжруулах, тогтвортой ажлын байраар хангах, стандарт чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээр үйлдвэрдэх үйлдвэр технологийн парк барих том зорилт тавьсны үндсэн дээр зураг төсөв батлагдаж газар олгогдож төслийн нэгж байгуулагдаад ажил эхлэх шатандаа явж байна.

Мөн гэр бүл удмын төгөлтэй болох том төслийг эхлүүлэхээр зорьж байна. Гэр бүлд модыг нь өгөөд модоо тарьдаг, усалж арчил тордон ургуулах.

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах гэр бүл удам судлынхаа үү түүхийг мэддэг байх, харилцааг улам нягт болгох, бие биенээ дэмжих энэ асуудлыг гэр бүлийн төгөл бий болгох утга агуулгатайгаар ногоон төслийг хэрэгжүүлэх. Томоохноос нь товч дурдвал ийм байна.

-Тун удахгүй монгол түмний уламжлалт сар шинийн баяр болно. Танай гэр бүл Сайн номун хийдтэй хамтран 22 дахь жилдээ ахмадуудаа сар шинийн баярын өмнөхөн хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон гэж сонссон. Өнөөдрийн үйл ажиллагааны талаар?

-Ахмад настнууд, азай буурлууд, аав ээж нартаа хүндэтгэл үзүүлдэг манай гэр бүлийн уламжлалт үйл ажиллагаа юм. Энэ жил 22 дахь жилдээ зохион байгуулж модон хонин жилийн өмнөхөн дүүргийнхээ ахмадуудыг цуглуулж 1000 зул өргөх үйл ажиллагаа хийж айл гэрийн хийморь лундаа, амар түвшинг бодон хийдийн лам нараар ном хуруулж байна.  Энэ удаа 2000 ахмадыг хүлээн авч гарын бэлгээ өгч баяр хөөрөө хуваалцах,нутгийн ах дүү нартаа сэтгэлийн дэм өглөө.

-Налайх дүүрэгт нутгийн удирдлагуудаас болоод төрийн албан хаагчид 2 сар гаруй хугацаанд цалингаа авч чадахгүй нийслэлээс санхүүжилтийн дүр горим тогтоогоод ажиллаж байна. Энэ дүүргээс сонгогдсон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Дүүргээс сонгогдсон хурлын төлөөлөгчийн хувьд энэ асуудалд анхаарал тавьж судалж, холбогдох байгууллагуудаас мэдээлэл авч, орон нутагт болж буй үйл явдлыг ажиглаж байгаа. Хамгийн гол нь төсөв батлагдаагүй гэдэг шалтгаанаар төсвийн албан хаагчдын цалин олгогдохгүй, гаргасан хурлын шийдвэрээ хүлээн зөвшөөрөхгүй, Засаг дарга нь ажлаа өгөхгүй ийм байдлаас болоод хоорондоо ойлгомжгүй байдал үүссэн юм билээ. Энэ асуудал яригдаад, төсвийн түр горимд шилжихээс өөр аргагүй байдал үүссэн. Энэ бол нийслэл шалтгаалсан асуудал биш, цэвэр орон нутгийн эрх барьж буй Засаг дарга болон ЗДТГ-ын үйл ажиллагаатай шууд холбоотой гэж харагдаж бйгаа. Цаашид дүүргийн ажил амьдралыг хэвийн хангаж ажиллах шаардлагатай гэж бодож байна.

       Налайх дүүрэг нь нийслэлээс 42 км зайтай, автозам, төмөрзам, нисэх зэрэг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн. 35000 гаруй хүн амтай. Хот байгуулалтын инженер шугам сүлжээтэй, аялал жуучлалын бааз суурьтай, рашаан сувилал, амралт сувиллын дурсгалт газар ихтэй. Салхин болон нарны эрчим хүч ашигдах бүрэн боломжтой. Орхигдсон уурхайн хотыг хэрхэн өөрчилж болдгийн бодит жишиг загварыг үзүүлж уул уурхайг хөгжлийн голлох чиг хандлага болгож буй өнөө үед бусдад үлгэр дууриалал болгож болох хамгийн тохиромжтой суурин газар юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Хөвсгөл аймаг Органик шошготой бүтээгдэхүүнээр тэргүүлж байна

Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчдийн “Хөвсгөл Органик” нэгдсэн зөвлөгөөн энэ сарын 23, 24-нд болж, 350 гаруй …