Ерөнхий сайд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын даргад бараалхав

15021601Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкинд бараалхлаа.

Энэ удаагийн албан ёсны айлчлал нь уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа  Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин илэрхийллээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-тай уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гээд сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн ОХУ-тай төмөр зам, барилга, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг уламжлалт хамтын ажиллагаатай салбаруудаас гадна хурдны зам зэрэг шинэ салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа  хэллээ  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

15021602

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …