Нийслэлийн азай буурлууддаа хүндэтгэл үзүүллээ

p19eaglm42189r1tn0h55bjm10ho5Сар шинийн баярыг тохиолдуулан хамгийн өндөр насыг зооглож буй азай буурлууддаа Нийслэлийн ЗДТГ-аас хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Билгийн тооллын XVII жарны хөхөгчин хонь жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлд амьдарч байгаа 98-99 насны 50 иргэнд  нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг гардуулж, хүндэтгэл үзүүллээ. “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль” – ийн 2 дугаар бүлгийн 6.2- д Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын, 1ОО ба түүнээс дээш өндөр настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлгийг тус тус гардуулна гэж заасан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

p19eaglm4211vmsi4kdpu8615l53

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн …