Улаанбаатар хотын Замын цагдаагийн алба хаагчид сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн амар тайван аюулгүй байдлыг хангаж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд өндөржүүлсэн бэлэн байдалд, уртасгасан цагаар ажиллана. Мөн нэмэгдлээр Олон нийтийн аюулгүй байдал хамгаалах газраас 65 албан хаагч, Улаанбаатар хотын Цагдаагийн газар дээр дадлага хийж байгаа 90 сонсогчийг ажиллуулах юм.
Сар шинийн өдрүүдэд гэр хорооллын замын ачаалал эрс нэмэгдэж жолооч нар урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, эгнээ байраа буруу эзлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих хэрэг их гардаг байна. Тиймээс тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас анхааруулж байна.