Саяхан нээлтээ хийсэн “Fifty Shades of Grey” кино энэ долоо хоногт 81,7 сая долларын ашиг олж хойд америкийн бокс оффисийг тэргүүлж эхэллээ. Урьд нь 2004 онд нээлтээ хийж байсан “The Passion of the Christ’s” кино л 83,9 сая доллараар тэргүүлж байсан юм. Харин энэ удаад ийм өндөр ашиг олсон хоёр дахь тохиолдол юм. Universal picturesийн насанд хүрэгчдэд зориулсан романс төрлийн энэ киног найруулагч Sam Taylor-Johnson найруулж гол дүрд Jamie Dornan болон Dakota Johnson нар тоглосон юм. Дэлхийд нийтдээ 58 оронд гарч 158 сая долларын ашиг олоод байна. Мөн “Fifty Shades of Grey” ном нь 50хэлээр орчуулагдаж 100 сая хувь хэвлэгдэн зарагдсан байгаа юм байна. Сонирхолтой баримт дурдвал энэхүү киног хойд Америкт үзсэн үзэгчидийн 68% нь эмэгтэйчүүд байсан байна.
Б.Нарангэрэл