Нийслэлийн сайн малчин, тариаланч, фермерүүд тодорлоо

p19ed23pfqj8319uef7kk921pki3XVII дугаар жарны модон хонин жилийн босгон дээр нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ,  Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нар “Нийслэлийн тэргүүний тариаланч”, “Тэргүүний тариаланч хамт олон”, “Тэргүүний фермер”, “Нийслэлийн сайн малчин”-аар   шалгарсан иргэдэд шагнал гардууллаа.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Энэ сайхан өдөр өөрсдийнхөө хөдөлмөрийг үнэлүүлсэн малчид, тариаланчиддаа баяр хүргэж, нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Нийслэлийн Засаг даргын зүгээс нийслэлийн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх маш том зорилт тавин ажиллаж байна. Ялангуяа газар тариалан, мал аж ахуй тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, энэ чиглэлээр ажилладаг иргэдээ дэмжих зорилгоор томоохон ажлуудыг эхлүүлээд байна. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлчүүдийн сүү, сүүн бүтээгдэхүүний 80 хувийг дотоодоосоо хангах зорилт тусгагдсан. Үүний дагуу бид та бүхнийг дэмжих олон үйл ажиллагааг цаашид хэрэгжүүлэх болно. Түүний илрэл болгож Нийслэлийн сайн малчин, Тэргүүний фермер, Тариаланч, Тэргүүний тариаланч хамт олныг шалгаруулан шагнах уламжлалтай боллоо. Энэ жилийн хувьд олон жил завсардаад байсан “Нийслэлийн сайн малчин”-ы шалгаруулалтыг дахин сэргээж, олгож байгаагаараа онцлогтой” хэмээн тодотгон хэллээ.
p19ed23pfp1c1t1pt81rb91t7i1vfm2
“Нийслэлийн сайн малчин”-аар
  • Багануур дүүргийн малчин Ж.Баттулга
  • Хан-Уул дүүргийн малчин Д.Жамьяншарав
  • Сонгинохайрхан дүүргийн малчин Д.Алтангэрэл
“Нийслэлийн тэргүүний фермер”-ээр
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Д.Шаравнямбуу, Б.Мандах нар
  • Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороогны фермер Х.Ганхуяг, Б.Батмагнай нар
  • Налайх дүүргийн 2 дугаар  хорооны фермер Т.Чулуунгэрэл
  • Багануур дүүргийн фермер Т.Баярсайхан, Ш.Батсайхан, Д.Дашрэнцэндорж, “Хишиг нүүдэлчин” ХХК нар
“Нийслэлийн тэргүүний тариаланч”-аар
  • Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны тариаланч Б.Одончулуун
  • Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны тариаланч Ж.Наранцэцэг
“Нийслэлийн тэргүүний тариаланч хамт олон”-оор
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Сөөсгөр” ХХК
  • Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны “Сэвсүүл ногоон бүрд” ХХК тус тус тодорлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …