Зам өргөссөн ч “зан” нь хэвээрээ бол түүх давтагдана

zan783088896201502180121Монголчуудын нийтээрээ тэмдэглэдэг баярын өдөр хаяанд ирлээ. Өнөөдөр битүүний өдөр маргааш “Амар байна уу” гэж буурлуудтайгаа золгодог.

Сар шинийн баярын шинийн нэгэн, хоёрны  өдрүүдэд хотын зах гэр хороололын замууд ачаалал их авч бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учруулахаас гадна механик түгжрэл саатал ихээр бий болгодог. Энэ нь мөнөөх замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нартай холбоотой. Тэд тэвчээргүй, замын хөдөлгөөний дүрмээ баримтлах оролцсоноор наашаа ч үгүй цаашаа ч үгүй ёстой л “таг түгжээ” гэдгийг үүсгэж орхидог. Замын түгжээндээ 5 цаг нам гацсан түүх бидэнд бий. Дээрх гэрэл зургийг хараад зарим жолооч нараа гацаанаас яаж гарч байснаа санах биз.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, эгнээ байр буруу эзлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих зэрэг үйлдлийг ихээр гаргадаг нь ийм л дүр зургийг үүсгэж байгаа юм.

zan2907124196201502180121

Энэ жилийн хувьд сар шинийн баяр олон хоног үргэлжилж байгаатайгаар замын ачаалал эрс нэмэгдэх, түгжрэл саатал бий болж магадгүй учир иргэд настан буурлууддаа золголт хийхдээ бие биендээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байхыг замын цагдаагийн газраас анхааруулсан.

Мөн гэр хороолол, орон сууцны хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, тухайн явж байгаа чиглэлд хөдөлгөөний ачаалал ихтэй удаашралтай байвал эсрэг урсгалд сөрөхгүй байх зэрэг арга хэмжээг өөрсдөө авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг жолооч та санаж тэвчээртэй, хүлээцтэй байж таван цаг түгжирсэн түүх давтахгүй.

эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …