Прокурорын газраас хэвлэл мэдээллийн ажилчидад дурсгалын зүйл гардууллаа

124-300x199Айлчлан ирж байгаа 17-р жарны Модон хонь жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар өнгөрөгч 2014 онд прокурорын байгууллагатай мэдээ, мэдээллийн чиглэлээр идэвхи зүтгэл гарган хамтарч ажилласан зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчдад дурсгалын зүйл гардуулан өгөх арга хэмжээ өнөөдөр УЕПГ-т боллоо.

Энэхүү арга хэмжээг Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбат нээж :  2014 онд прокурорын байгууллагаас зохион байгуулж хийсэн үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийг олон нийтэд ил тод, үнэн зөв, нээлттэй хүргэхэд санаачлага гарган ажилласанд талархсанаа илэрхийлээд  МҮОНТВ сэтгүүлч Л.Мөнхцэцэг, EAGLE телевиз сэтгүүлч Д.Уламбаяр, NEWS.MN сайт сэтгүүлч Д.Жаргалсүрэн, TV9 телевиз зураглаач Б.Уранхас, Зууны мэдээ сонин сэтгүүлч Б.Энхзаяа, Үндэсний шуудан сонин сэтгүүлч Г.Улсболд нарт дурсгалын зүйлс гардууллаа.

221 51 61 44 34 71

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …